Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
НИЙСЛЭЛ БОНД: “Нийслэл” худалдаа үйлчилгээний төвийг 2019 оны IV улиралд багтааж нээхээр төлөвлөж байна
  2019.09.30

“Тэлмэн Групп” ХХК нь Нийслэл Худалдааны Төвийн барилгын ажлыг бүрэн гүйцэтгэх зорилгоор нийт 5 тэрбум төгрөгийн үнэ бүхий “НИЙСЛЭЛ БОНД”-ыг хаалттай хүрээнд, биржийн бус зах зээлд гаргахаар болсон. “НИЙСЛЭЛ БОНД” нь 12 сарын хугацаагаар 18.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар 19.5 хувийн хүүтэй 2 транчтай Монголын Үнэт Цаасны Биржийн биржийн бус зах зээлд төлбөр тооцоо хийгдэхээр бүртгэгдсэн бонд юм.

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр компани дараах явцын мэдээг ирүүлсэн байна.

“Компани нь үе шаттайгаар хаалттай бондын санхүүжилт татан төвлөрүүлж, Нийслэл Худалдааны Төвийн барилгын ажлыг дуусгахаар эрчимтэй ажиллаж байна. Барилгын санхүүжилтийн хэрэгцээтэй уялдуулан санхүүжилтийг хэсэгчлэн босгож байгаа нь санхүүжилтийн зардлыг хэмнэж байгаа давуу талтай болно.

Бид үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг чухалчилж, агааржуулалтын систем, давхар хооронд зорчих, гэрэлтүүлэг зэрэгт дээд зэргээр анхаарч ажиллаж байна. Иймд бусад худалдаа үйлчилгээний төвөөс илүүтэйгээр 1350 кг даацтай хоёр зэрэгцээ лифтийг урд хэсэгтээ, хойд хэсэгтээ ачаа бараа тээвэрлэх боломжтой 2000 кг даацтай зэрэгцээ хоёр лифтийг шийдэж өгсөн үүнээс гадна, 7 давхар хүртэл зэрэгцээ хоёр урсдаг шат төлөвлөж өгсөн.

Өнөөдрийн байдлаар дээрх лифтнүүд нь бүрэн угсрагдаж дууссан бөгөөд урсдаг шат угсрах бэлтгэл ажил хийгдэж байна. Бид агааржуулалтын системийг онцгой анхаарч зуны цагт зөвхөн агааржуулах биш давхар хүйтэн агаар үлээх боломжтой мөн өвлийн цагт халаалтыг дэмжиж ажиллах бүрэн боломжтойгоор төлөвлөн хийж байгаа ба давхар хоорондын хоолой угсрагдаж дуусаж одоо тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажлын бэлтгэл хийгдэж байна. Мөн гадна тохижилтын ажил хэвийн явагдаж байгаа ба тэгшилгээ хийгдэж бетон авахад бэлэн болсон. Үүнээс гадна хаяг фасад зэрэг ажлууд бүрэн дууссан ба “Нийслэл” худалдаа үйлчилгээний төвийг 2019 оны IV улиралд багтааж нээхээр төлөвлөж байна.

Манай худалдааны төвтэй ойрхон байршилд үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төв түрээсийн үнэ огцом нэмэгдүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Нийслэл Худалдааны Төвийн талбайн эрэлт сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдээд байна. Өнөөдрийн байдлаар Гоо сайхан, гэр ахуй, гар утасны дагалдах хэрэгсэл, бэлэн хувцасны тасаг зэрэг нь дүүрч бусад тасгуудын дүүргэлт 75 хувьтай байна. Бид нээлтээ хийхэд 90 гаруй хувийн дүүргэлттэйгээр үүд хаалгаа нээхээр төлөвлөн ажиллаж байна.”