Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
"НИЙСЛЭЛ БОНД"-ын тооцооны үйл ажиллагааг гүйцэтгэхээр бүртгэлээ
  2019.06.20

“Монголын Үнэт Цаасны Бирж” ХК 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр биржийн бус зах зээлд арилжигдах “НИЙСЛЭЛ БОНД”-ын тооцоог гүйцэтгэх, төлбөрийн үүргийг тодорхойлохоор “Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ”-г “Тэлмэн групп” ХХК-тай байгууллаа. Ингэснээр “НИЙСЛЭЛ БОНД” нь зохицуулалттай зах зээл дээр хаалттай хүрээнд биржийн бус зах зээлээр арилжаалагдаж, төлбөр тооцоогоо мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх хоёр дахь бонд болж байгаа юм.

"НИЙСЛЭЛ БОНД"-ыг хаалттай хүрээнд хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа бөгөөд тус бонд нь нийт 2 транч бүхий 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг босгож, “Нийслэл” худалдааны төвийг ашиглалтанд оруулахад ашиглагдах юм. Бондын эхний транчийн хувьд 12 сарын хугацаатай байх бол 2 дахь транч нь 24 сарын хугацаатай байна. Бондын хүүгийн төлөлт хагас жил тутамд, эргэн төлөлт хугацааны эцэст хийгдэнэ.