Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Нийцүүлэгчдийн бүртгэлийг шинэчлэн томилсон тухай
  2021.07.23

“Монголын Үнэт Цаасны Бирж”-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 16/21 тоот тушаалын дагуу хуулийн болон санхүүгийн нийцүүлэгчдийн жагсаалтыг шинэчлэн баталлаа.

“Монголын Үнэт Цаасны Бирж”-ийн Бүртгэлийн журамд Бирж нь нийцүүлэгчдийн жагсаалт батлах бөгөөд нийцүүлэгч нь бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаа Биржийн журам, дүрэмд нийцэж байгаа эсэх тухай зөвлөмж, зааварчилгаа өгч ажиллахаар заасан. Нийцүүлэгч нь үнэт цаас гаргагч компанийг төлөвшүүлэх, түүний үйл ажиллагааг хууль, журамд нийцүүлэх үндсэн чиг үүрэгтэй.

Биржийн нийцүүлэгчээр бүртгэгдсэнээр тухайн хуулийн этгээд нь бүртгэлтэй үнэт цаас гаргагчидтай хамтран ажиллах боломж бүрдэх бөгөөд тухайн үнэт цаас гаргагч нээлттэй компани болон төлөвшихөд хувь нэмрээ оруулан ажиллана. Үнэт цаас гаргагч биржид бүртгэгдсэнээс хойш доод тал нь 1 жилийн хугацаанд нийцүүлэгчидтэй гэрээ байгуулан ажиллахыг бид шаарддаг бөгөөд энэ нь тухайн компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, хөрөнгө оруулагчдад компанийн талаар мэдээллийг цаг алдалгүй хүргэх давуу талыг бий болгодог.

Нийцүүлэгчдийн мэдээлэлтэй танилцах бол Энд дарна уу.