Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
"Од Бүртгэл Аудит" ХХК-аас "Нийцүүлэгчийн мэдээ"-г гаргасан байна.
  2018.08.06

 

Анд-Энерги ХК ("компани")-ийн нийцүүлэгчээр ажиллаж буй Од Бүртгэл Аудит ХХК ("аудит")-аас компанитай байгуулсан "Нийцүүлэгчийн гэрээ" болон Монголын Үнэт Цаасны Бирж ХК ("бирж")-ийн Бүртгэлийн журамд заасан нийцүүлэгчийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд компанийн 2018 оны хагас жилийн санхүүгийн тайлан болон үйл ажиллагаатай очиж танилцан холбогдох мэдээг олон нийтэд танилцуулсан байна.

Компани хөрөнгө татан төвлөрүүлснээс хойш эхний хагас жилийн төсөвлөсөн борлуулалтын орлогыг тайлант хугацааны бодит дүнтэй харьцуулахад 20 хувиар, нийт ашиг 6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Нийцүүлэгчийн мэдээний дэлгэрэнгүйг https://market.msx.mn/news/p8w-с үзнэ үү!

 

ОД БҮРТГЭЛ АУДИТ