Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Онлайн арилжааны систем нэвтрүүллээ
  2018.04.09

Монголын Үнэт Цаасны Бирж онлайн арилжааны систем нэвтрүүлснээр гишүүн үнэт цаасны компанийн харилцагч нь хүссэн газраасаа арилжаанд оролцох боломжтой боллоо.

Онлайн арилжааны системээр  "энгийн арилжаа" болон "маржин арилжаа"-ны аль ч төрлийг  ашиглан арилжаанд оролцох боломжтой. Маржин арилжаа нь 25%-ийн дэнчингээр 100% арилжаа хийх боломж олгоно.

Онлайн арилжаанд оролцохын тулд та өөрийн үйлчлүүлдэг брокерийн компани дээр очин гэрээгээ шинэчилж, нэвтрэх нэр, нууц үгээ аваарай.

Харилцагч та онлайн арилжаанд оролцохын өмнө доорх гарын авлагатай сайтар танилцахыг зөвлөж байна.

Онлайн арилжааны системийн бета хувилбарыг ашиглах гарын авлагыг энд дарж татаж авна уу.

 

МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ