АНД ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ
(Хувьцааны код: AND)
ОЮУ ТОЛГОЙ ХХК-Д БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ
Анд-Энерги ХК ("Компани")-ийн зүгээс үнийн дүн болон захиалгын хувьд Компанид ач холбогдол бүхий гэрээ хэлцэл, түүний биелэлтийн талаарх мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэн ажиллаж байгаа билээ.
Оюу толгой ХХК нь "Монголд үйлдвэрлэв" аяны хүрээнд дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компаниудын дунд тендер зарлаж , тус тендерт Компани шалгараад байна. 2018 оны 10 сарын 3-ны өдөр Оюу толгой ХХК-аас "Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн 2018" арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд тус үйл ажиллагаанд Компанийн Гүйцэтгэх захирал Ц. Гүррагчаа оролцож, "Төрөл бүрийн ЛЕД гэрэл Монголд үйлдвэрлэн нийлүүлэх тухай" гэрээнд гарын үсэг зурлаа.
Компанийн зүгээс Оюу толгой ХХК-тай байгуулсан гэрээний явц, хэрэгжилтийн талаар цаг алдалгүй олон нийтэд мэдээллэн ажиллах болно.
АНД ЭНЕРГИ ХК
2018 оны 10 сарын 4 өдөр. Эрдэнэт хот
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж Хаалттай хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл
Анд-Энерги ХК компанийн засаглалын тайлангаа ирүүллээ.