Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 12-р сарын 06-ны өдрийн 1/4641 тоот албан бичгийн дагуу "Минж проперти" ХХК-ийн бондын анхдагч зах зээлийн арилжааг 2018 оны 12-р сарын 07-ны өдөр эхлүүлэхийг зөвшөөрсөн байна. Монголын Үнэт Цаасны Биржийн Гүйцэтгэх захирлын баталсан "Анхдагч зах зээлийн арилжаа эхлүүлэх тухай" тушаалын дагуу "Минж Проперти" ХХК-ийн "Парк Таун Бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг PTB кодтойгоор 2018 оны 12-р сарын 07, 10-ны өдрийн 11:00 - 12:00 цагт зохион байгуулна.
Анхдагч зах зээлийн захиалгыг биржийн гишүүн ҮЦК-ийн арилжааны системд бүртгүүлсэн цаг хугацааны дарааллаар эрэмбэлэн үнэт цаасны хуваарилалтыг хийх бөгөөд "Парк Таун Бонд"-ын анхдагч зах зээлийн арилжаанд оролцох сонирхолтой хувь хүн болон хуулийн этгээд батлагдсан маягт ашиглан биржийн гишүүн ҮЦК-д захиалгаа өгнө. Захиалга өгөхдөө үнэт цаасны төлбөрийг Капитрон банкны доорх дансанд биржийн гишүүн ҮЦК-ийн шимтгэлийн хамт байршуулна.
Төлбөр, шимтгэл байршуулах дансны мэдээлэл
Дансны дугаар | 3000028888 |
Хүлээн авагч | МҮЦБ (англиар бол MSX) |
Гүйлгээний утга | Харилцагчийн дансны дугаар + Регистрийн дугаар (монгол үсгээр) |
"Парк Таун Бонд" нь 12 сарын хугацаатай, жилийн 17%-ийн хүүтэй, нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 1,000,000,000 төгрөгийн бонд бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгө нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй "Минж Проперти" ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд ашиглагдах юм.
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж Хаалттай хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл
Анд-Энерги ХК компанийн засаглалын тайлангаа ирүүллээ.