Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Парк Таун Бондын анхдагч зах зээлийн захиалгыг 2018 оны 12-р сарын 07-ноос 10-нд хүлээн авч байна.
  2018.12.06

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 12-р сарын 06-ны өдрийн 1/4641 тоот албан бичгийн дагуу "Минж проперти" ХХК-ийн бондын анхдагч зах зээлийн арилжааг 2018 оны 12-р сарын 07-ны өдөр эхлүүлэхийг зөвшөөрсөн байна. Монголын Үнэт Цаасны Биржийн Гүйцэтгэх захирлын баталсан "Анхдагч зах зээлийн арилжаа эхлүүлэх тухай" тушаалын дагуу "Минж Проперти" ХХК-ийн "Парк Таун Бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг PTB кодтойгоор 2018 оны 12-р сарын 07, 10-ны өдрийн 11:00 - 12:00 цагт зохион байгуулна.

Анхдагч зах зээлийн захиалгыг биржийн гишүүн ҮЦК-ийн арилжааны системд бүртгүүлсэн цаг хугацааны дарааллаар эрэмбэлэн үнэт цаасны хуваарилалтыг хийх бөгөөд "Парк Таун Бонд"-ын анхдагч зах зээлийн арилжаанд оролцох сонирхолтой хувь хүн болон хуулийн этгээд батлагдсан маягт ашиглан биржийн гишүүн ҮЦК-д захиалгаа өгнө. Захиалга өгөхдөө үнэт цаасны төлбөрийг Капитрон банкны доорх дансанд биржийн гишүүн ҮЦК-ийн шимтгэлийн хамт байршуулна.

Төлбөр, шимтгэл байршуулах дансны мэдээлэл

Дансны дугаар 3000028888
Хүлээн авагч МҮЦБ (англиар бол MSX)
Гүйлгээний утга Харилцагчийн дансны дугаар + Регистрийн дугаар (монгол үсгээр)

 

"Парк Таун Бонд" нь 12 сарын хугацаатай, жилийн 17%-ийн хүүтэй, нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 1,000,000,000 төгрөгийн бонд бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгө нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй "Минж Проперти" ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд ашиглагдах юм.