“Минж Проперти” ХХК-ийн гаргасан 1 жилийн хугацаатай 1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “Парк Таун” бонд нь Монголын Үнэт Цаасны Бирж дээр бүртгэгдсэн анхны бонд бөгөөд бондын үндсэн болон хүүгийн төлбөр 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүрэн хийгдэж дууслаа. Компани бонд гарган татан төвлөрүүлсэн хөрөнгөөр Үнэт цаасны танилцуулгад тусгагдсан ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн бөгөөд бондын хөрөнгөөр баригдсан Дархан-Уул аймаг дахь ПАРКТАУН-2 хотхоны 4 барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Улсын комиссийн дүгнэлттэй энд дарж танилцана уу.
“Парк Таун” бондыг Биржээр арилжих зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/4641 тоот тогтоолоор олгож, анхдагч зах зээлийн арилжаа 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр явагдаж байсан юм.
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж Хаалттай хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл
Анд-Энерги ХК компанийн засаглалын тайлангаа ирүүллээ.