Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
“Системийн танилцуулга, үйл ажиллагааны зохицуулалт" сэдэвт сургалт зохион байгууллаа.
  2017.05.15

2017 оны 5-р сарын 12-ны өдөр Монголын үнэт цаасны бирж гишүүд болон бусад мэргэжлийн байгууллагуудад системийн болон үйл ажиллагааны талаар танилцуулга сургалт зохион байгууллаа. Тус сургалт нь арилжааны өмнө болон дараах үйл ажиллагааны процесс, МҮЦБ-ийн гишүүд өөрсдийн үйл ажиллагааг Биржийн дүрэм, журамд хэрхэн нийцүүлж ажиллах талаар мэдлэг, мэдээлэл хүргэхэд чиглэн, амжилттай болж өндөрлөв. Түүнчлэн арилжаа, арилжааны дараа ашиглагдах системийг танилцуулсан ба системийг турших хүсэлтэй Биржийн гишүүд info@msx.mn хаягт хүсэлтээ илгээх боломжтой.

Сургалтанд “Дэлгэрангай Секюритиз ҮЦК ХХК”, “Монсек ҮЦК ХХК”, “Гаули ҮЦК ХХК”, “Превалент ҮЦК ХХК”, “Булган Брокер ҮЦК ХХК”, “Лайфтайм Инвестмент ҮЦК ХХК”, “Таван Богд ҮЦК ХХК”, “Би Ди Сек ҮЦК ХХК”, “ Харз Трэйд ХХК”, “Капитрон банк”-ны удирдлага, мэргэжилтнүүд хамрагдсан байна.

МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ