УЛААНБААТАР ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ ХК-ИЙН
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ТАНАА
Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 7 сарын 4-ний өдрийн 19/22 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэзмшигчдийн ээлжит бус хурал хуралдах тухай зарлаж байна.
Хурал хуралдуулах өдөр, цаг: 2022 оны 7 сарын 27-ны өдрийн 14 цагт
Хурлын хэлбэр: Цахимаар
Компанийн оноосн нэр: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК
Хурлын хэлэлцэх асуудал:
- 2021 оны шинэчилсэн санхүүгийн тайлангийн өөрчлөлтөд өгсөн ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
- Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай;
- Хувьцаа эзэмшигчдээс ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналуудыг үндэслэн шаардлагатай тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, шинээр сонгох, баталгаажуулах;
Бүртгэлийн өдөр: 2022 оны 6 сарын 9-ний өдөр
Хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:
- 2021 оны шинэчилсэн санхүүгийн тайлангийн өөрчлөлт;
- Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
- Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудасны загвар;
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
- ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдэд нэр дэвшигчдийн танилцуулга;
- Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл.
Хэлэлцэх асуудалтай холбоотой материалуудыг тухай бүр Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлтэй имэйл хаяг руу хүргүүлэх бөгөөд нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 13 давхар 1309 тоот
Утас: 70000501, 94077888
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
“Ард Кредит ББСБ” ХК нь Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн тооцооны ерөнхий гишүүнээр элслээ.
Анд-Энерги ХК-ийн хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан гарлаа.
"Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын давтан зар