Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
"Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын давтан зар
  2022.07.19

УЛААНБААТАР ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ ХК-ИЙН

 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ТАНАА

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 7 сарын 4-ний өдрийн 19/22 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэзмшигчдийн ээлжит бус хурал хуралдах тухай зарлаж байна.

Хурал хуралдуулах өдөр, цаг: 2022 оны 7 сарын 27-ны өдрийн 14 цагт

Хурлын хэлбэр: Цахимаар

Компанийн оноосн нэр: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК

Хурлын хэлэлцэх асуудал:

  1. 2021 оны шинэчилсэн санхүүгийн тайлангийн өөрчлөлтөд өгсөн ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
  2. Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай;
  3. Хувьцаа эзэмшигчдээс ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналуудыг үндэслэн шаардлагатай тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, шинээр сонгох, баталгаажуулах;

 

Бүртгэлийн өдөр: 2022 оны 6 сарын 9-ний өдөр

Хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:

  1. 2021 оны шинэчилсэн санхүүгийн тайлангийн өөрчлөлт;
  2. Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
  3. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудасны загвар;
  4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
  5. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдэд нэр дэвшигчдийн танилцуулга;
  6. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл.

Хэлэлцэх асуудалтай холбоотой материалуудыг тухай бүр Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлтэй имэйл хаяг руу хүргүүлэх бөгөөд нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 13 давхар 1309 тоот

Утас: 70000501, 94077888

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС