Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
"Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК Global Banking & Finance Awards 2022-с шагнал хүртлээ
  2022.06.06

Олон улсын банк санхүүгийн салбарт тасралтгүй судалгаа шинжилгээ хийж, хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүргэдэг дэлхийн нэр хүндтэй сэтгүүл болох "Global Banking & Finance Review" сэтгүүлээс жил бүр тодруулдаг “Global Banking & Finance Awards 2022”-с “Fastest Growing Stock Exchange Mongolia” буюу “Хамгийн хурдацтай хөгжиж буй хөрөнгийн бирж 2022” шагналыг “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК хүртлээ.

"Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК" нь хөрөнгийн зах зээлийн оролцогчдод олон улсын стандартад нийцсэн, түргэн шуурхай, чирэгдэлгүй, найдвартай үйлчилгээг үзүүлэхийн тулд бүртгэл, арилжаа, төлбөр тооцооны шинэлэг хувилбаруудыг нэвтрүүлэн Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгахаар ажиллаж байна.

Та бүхэн хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татаж үйл ажиллагаагаа дараагийн шатанд гаргахыг хүсвэл дараах линкээр орж Биржийн үйл ажиллагаатай танилцана уу.  (www.ubx.mn)

 

The Global Banking and Finance Review сэтгүүлийн шагналын холбоос:

https://www.globalbankingandfinance.com/global-banking-finance-awards-2022-award-winners/