Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Хувьцааны товчилсон нэр өөрчлөгдөхөөр боллоо
  2018.03.28

"Анд-Энерги" ХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу Монголын Үнэт Цаасны Биржийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 28-ны 15/18 тоот тушаалаар 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хувьцааны товчилсон нэр болох "AEL"-ийг "AND" болгон өөрчлөхөөр тогтлоо.

Тус компани нь СЗХ-ны 2017 оны 176 тоот тогтоолоор олон нийтэд хувьцаа санал болгох зөвшөөрөл авч Монголын үнэт цаасны биржээр дамжуулан 1.59 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, нээлттэй хувьцаат компани болсон.

2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар Компанийн анхдагч зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын төлөвлөгөөг шинэчлэн баталж төлөвлөгөөний дагуу ажлуудаа гүйцэтгэж байна.

 

МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ