АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ
(Хувьцааны код: AND)
АНД-ЭНЕРГИ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Анд-Энерги ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 09 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид "Хурал" гэх) 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатар хотод "Новотел Улаанбаатар" зочид буудлын хурлын танхимд хуралдана.
ХУРЛЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- Компанийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт,
- Компанийн 2018 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Хараат бус Аудитын дүгнэлт,
- Компанийн 2018 оны санхүүгийн тайлан, түүнд хийсэн ТУЗ-ийн Аудитын хорооны дүгнэлт,
- Компанийн шинэчилсэн дүрмийн төсөл батлах тухай,
- ТУЗ-ийн гишүүн сонгох тухай.
БҮРТГЭЛИЙН ӨДӨР: 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр
Хувьцаа эзэмшигч та 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 9:00-16:00 цагийн хооронд дараах нэр бүхий байгууллагуудын ажлын байранд хүрэлцэн очиж хурлын материалтай танилцах боломжтой. Үүнд:
- Анд-Энерги ХК-ийн үйлдвэрийн байр,
- Өөрийн харилцдаг брокер, дилерийн компанийн байр,
- www.andenergy.mn цахим хуудсаар орж электрон хэлбэрээр татаж авах.
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАЖ БОЛОХ ХУРЛЫН БАРИМТ БИЧГҮҮД:
- Компанийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт,
- Компанийн 2018 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлт,
- Компанийн 2018 оны санхүүгийн тайланд хийсэн ТУЗ-ийн Аудитын хорооны дүгнэлт,
- Компанийн шинэчилсэн дүрмийн төсөл,
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга.
САНАЛ ХУУДАС ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА:(Хуралд хүрэлцэн ирэх боломжгүй тохиолдолд)
2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө өөрийн харилцдаг брокер, дилерийн компанид саналын хуудсаа бөглөж ирүүлнэ үү.
Компанийн хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол 3-6 тоот
Холбоо барих утас: 75101020, 99361293
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж Хаалттай хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл
Анд-Энерги ХК компанийн засаглалын тайлангаа ирүүллээ.