Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдээ
  2020.04.27

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

2020 оны 04 сарын 25-ны өдөр Анд-Энерги ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал тус компанийн албан ёсны пэйж хуудсаар дамжуулан цахимаар нээлттэй зохион байгуулагдав. Хуралд Анд-Энерги ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулах комисс болон тус компанийн 42 хувьцаа эзэмшигч оролцлоо.

2020 оны 03 дугаар сарын 25 буюу хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийн байдлаар нийт 427 хувьцаа эзэмшигч Анд-Энерги ХК-ийн 78 070 758 ширхэг хувьцааг эзэмшиж байгаагаас ээлжит хуралд 67.95% буюу 53 048 900 ширхэг хувьцааг эзэмшдэг 42 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц бүрдэн хурал хүчин төгөлдөр боллоо.

Хурлаар дэгийн дагуу хэлэлцэх асуудлууд танилцуулагдаж, асуулт хариулт, санал хураалтын үйл ажиллагаа явагдсанаар дараах шийдвэрийг гаргав. Үүнд:

  1. Анд-Энерги ХК-ийн 2019 оны үйл ажиллагааны тайланг дүгнэсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг батлав.
  2. Анд-Энерги ХК-ийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Хараат бус аудитын тайлан дүгнэлтийг батлав.
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2022 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хүртэл 2 жилийн хугацаагаар сонгов.
    •   Анд-Энерги ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энгийн гишүүдэд:
      1. Төмөрбат овогтой Барс
      2. Ганхуяг овогтой Түвшин
      3. Далхаа овогтой Мөнхбаяр
      4. Шура овогтой Сансарсайхан
      5. Дагвапунцаг овогтой Алтангэрэл
      6. Сандуйжав овогтой Даваасамбуу
    •   Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүдэд
      1. Даваасүрэн овогтой Энхбаяр
      2. Мөнхжаргал овогтой Ганбат
      3. Мянганбуу овогтой Сарандаваа

Хурлын дэлгэрэнгүй видео мэдээллийг Анд-Энерги ХК-ийн фейсбүүк пэйж хуудаснаас авах боломжтой.

АНД-ЭНЕРГИ ХК

2020 оны 04 сарын 25-ны өдөр, Орхон аймаг