АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ
(Хувьцааны код: AND)
2021 оны 04 сарын 24-ний өдөр "Анд-Энерги" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал тус компанийн албан ёсны пэйж хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр нээлттэй зохион байгуулагдав. Хуралд "Анд-Энерги" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулах комисс болон тус компанийн 36 хувьцаа эзэмшигч оролцлоо.
2021 оны 04 дүгээр сарын 05-ны хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийн байдлаар нийт 427 хувьцаа эзэмшигч Анд-Энерги ХК-ийн 78,070,758 ширхэг хувьцааг эзэмшиж байгаагаас ээлжит хуралд 69.21% буюу 54,033,700 ширхэг хувьцааг эзэмшдэг 36 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц бүрдэн хурал хүчин төгөлдөр боллоо.
Хурлаар дэгийн дагуу хэлэлцэх асуудлууд танилцуулагдаж, асуулт хариулт, санал хураалт явагдаж дараах шийдвэрийг гаргав. Үүнд:
- Анд-Энерги ХК-ийн 2020 оны үйл ажиллагааны тайланг дүгнэсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг батлав.
- Анд-Энерги ХК-ийн 2020 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Хараат бус аудитын тайлан дүгнэлтийг батлав.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэлгэрэнгүй видео мэдээллийг Анд-Энерги ХК-ийн фейсбүүк пэйж хуудаснаас авах боломжтой.
АНД-ЭНЕРГИ ХК
2021 оны 04 сарын 27-ны өдөр
Орхон аймаг
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж Хаалттай хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл
Анд-Энерги ХК компанийн засаглалын тайлангаа ирүүллээ.