2017 оны 10-р сарын 13-ны өдөр Монголын үнэт цаасны бирж хувь хүмүүс болон биржийн бүртгэлтэй, бүртгүүлэх хүсэлт илгээсэн мэргэжлийн байгууллагуудад сургалт зохион байгууллаа. Үндсэн болон практик мэдлэг олгох тус сургалтын эхний хэсэгт хөрөнгийн зах зээл болон Монголын үнэт цаасны биржийн онцлогийн талаар танилцуулсан. Хоёр дугаар хэсэгт төлбөр тооцооны Т+3 аргачлал, эрсдэлийн удирдлага, төлбөр тооцооны үйл ажиллагаанд хамтран оролцох гишүүдийн үйл ажиллагаа болон арилжаа, төлбөр тооцооны цогц системийн талаар практик мэдлэгийг олгов.
Биржийн зохион байгуулсан тус сургалтад нийт 70 гаруй хүн хүрэлцэн ирсэн бөгөөд бүртгэлтэй гишүүдээс гадна хувь хүмүүс болон арилжааны банк, үнэт цаас гаргах сонирхолтой компанийн төлөөллүүд ирж дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.
МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж Хаалттай хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл
Анд-Энерги ХК компанийн засаглалын тайлангаа ирүүллээ.