Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК  нь Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
  2022.01.28

2022 оны 1 сарын 28, Улаанбаатар хот, “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК (УБҮЦБ) нь Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай (СЭЗИС) Монгол улсын нийгэм, санхүү эдийн засгийн тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшил, боловсролын байгууллагын хамтын оролцоотой шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтран ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд санхүүгийн үйлчилгээтэй холбоотой, уг салбарыг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, салбарын ажилтнуудыг сургах, замаар мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх, нэгдсэн мэдээлэлтэй ажиллах, нийгмийн хариуцлагад чиглэсэн ажлуудад (санхүү, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр) оюутан суралцагчдыг идэвхтэй хамруулах, хамтарсан төсөл, хөтөлбөр, зөвлөх үйлчилгээг хамтран хэрэгжүүлэхээ талууд илэрхийлэв.

СЭЗИС нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвд орших ууган сургуулиудын нэг юм. Анх 1924 онд Гаалийн түр сургууль нэртэй байгуулагдсанаас хойш улс орныхоо хэрэгцээ шаардлагын дагуу нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, татвар, даатгалын тогтолцоог буй болгож хөгжүүлэх явцдаа 1935 онд Санхүү, нягтлан бодох техникумын сургууль, 1946 онд Санхүү эдийн засгийн техникум, 1991 онд Эдийн засгийн коллеж, 1996 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2015 онд Санхүү эдийн засгийн их сургууль нэртэйгээр өргөжин шинэчлэгдэж, улс орныхоо шилдэг хүний нөөцүүдийг бэлтгэж ирсэн билээ.

“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК нь 2022 оны байдлаар нийт 19 гишүүн үнэт цаасны компани, 5 тооцооны гишүүн, 2 зах зээл үүсгэгчтэй үйл ажиллагаа явуулж байна. Цаашид олон улсын хөрөнгийн зах зээлийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, Монгол улсынхаа тэргүүлэгч цахим бирж болохоос гадна, Монгол Улс, Улаанбаатар хотоо бүс нутгийнхаа санхүү, хөрөнгийн зах зээлийн төв болгох алсын хараатайгаар амжилттай ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

 

“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК
Холбоо барих утас:  (+976) 7000-0501
Имэйл хаяг: info@ubx.mn