2022 оны 2 сарын 11, Улаанбаатар хот, “Анд-Энерги” ХК нь аудитлагдаагүй, жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Биржид ирүүллээ.
“Анд-Энерги” ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйл, "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн журмын 8 дугаар бүлэг, Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 2.26-д заасны дагуу компанийн 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг олон нийтэд хүргэж байна.
Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу санхүүгийн байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэн гаргасан бөгөөд тайлант хугацаанд "Анд-Энерги" ХК нь 2.0 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 7.9%-аар буурсан үзүүлэлт болсон байна. Тус компани 15.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 35.7%-аар буурсан үзүүлэлт болжээ. 2021 онд цар тахалтай холбоотойгоор хил гааль, тээвэрлэлтийн асуудал үүсэж байсан ч "Анд-Энерги" ХК нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, ашигтай ажилласан байна.
“Анд-Энерги” ХК нь 2011 оноос цахилгааны угсралт, суурилуулалт, автоматжуулалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2014 оны 9 дүгээр сард “Эрдэнэт лед” гэрлийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар компанийн үндсэн бизнес нь LED гэрлийн үйлдвэрлэл болон өргөжиж, өнөөдрийн байдлаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус компани нь СЗХ-ны 2017 оны 176 тоот тогтоолоор олон нийтэд хувьцаа санал болгох зөвшөөрөл авч "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-иар дамжуулан 1.59 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, нээлттэй хувьцаат компани болсон.
Бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн санхүүгийн тайлантай танилцах бол энд дарна уу.
Бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн мэдээлэлтэй танилцах бол энд дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК
Холбоо барих утас : (+976) 7000-0501, (+976) 7000-0502
Имэйл хаяг: info@ubx.mn