УЛААНБААТАР ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ ХК-ИЙН
Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 3 сарын 7-ний өдрийн 05/22 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэзмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна.
Хурал хуралдуулах газар, өдөр, цаг: 2022 оны 4 сарын 18-ны өдрийн 14 цагт Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал тауэр, 17 давхар, Криптос ресторанд хуралдана.
Компанийн оноосон нэр: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК
Хурлын хэлэцэх асуудал:
-
2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах тухай;
-
2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
-
ТУЗ-ийн “Ногдол ашиг хуваарилах эсэх тухай” тогтоолыг танилцуулах;
-
Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай;
-
Хувьцаа эзэмшигчдээс ТУЗ бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналуудыг үндэслэн шаардлагатай тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, шинээр сонгох, баталгаажуулах;
Бүртгэлийн өдөр: 2022 оны 3 сарын 28-ний өдөр
Хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:
-
2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
-
Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
-
Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудасны загвар;
-
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
-
ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдэд нэр дэвшигчдийн танилцуулга;
-
Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 13 давхар 1309 тоот
Утас: 70000501, 94077888
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС