Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Таван Богд Капитал ҮЦК ХХК нь Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн (УБҮЦБ) Арилжааны болон Тооцооны гишүүнчлэлийн гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
  2022.03.29

2022 оны 03 сарын 29, Улаанбаатар хот, Таван Богд Капитал ҮЦК ХХК нь Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн (УБҮЦБ) Арилжааны гишүүнчлэлийн гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

 

Таван Богд Капитал ҮЦК нь Биржийн арилжааны 20 дахь гишүүнээр элсэн Улаанбаатар Үнэт Цаасны биржийн арилжаанд оролцохоор болсон бөгөөд цаашдаа зөвхөн биржийн арилжаагаар бус хөрөнгийн зах зээлийн хөгжлийг тодорхойлсон төслүүд дээр хамтран ажиллахаар боллоо. Мөн хамтийн ажиллагааны хүрээнд Тооцооны гишүүнчлэлийн гэрээ байгуулан, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллахыг зорьж байна.

Мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн Харилцагч, Хөрөнгө оруулагч, Нийгэмдээ сайн сайхныг бүтээх эрхэм зорилготой Таван Богд Капитал ҮЦК  нь 2021 оны 6 дугаар сард Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа явуулж, Монголын хөрөнгийн зах зээлд өөрсдийн гэсэн байр сууриа эзлэн, орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн, харилцагчдадаа танигдсан тэргүүлэх үнэт цаасны компани билээ.

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК нь 2015 оны 5-р сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдаж, Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг авсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл хөрөнгийн зах зээл дээр амжилттай үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

 

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХХК
Холбоо барих утас:  (+976) 7000-0501
Имэйл хаяг: info@ubx.mn