Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Анд-Энерги ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэр
  2022.04.26

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

       Анд-Энерги ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2022 оны 4 сарын 23-ны өдөр тус компанийн албан ёсны пэйж хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр нээлттэй зохион байгууллаа. Хуралд Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулах комисс болон тус компанийн 24 хувьцаа эзэмшигчид оролцлоо.

     2022 оны 4 сарын 4ий хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийн байдлаар нийт 580 хувьцаа эзэмшигчид “Анд-Энерги” ХК-ийн 78,070,758 ширхэг хувьцааг эзэмшиж байгаагаас тус ээлжит хуралд 67.82% буюу 52,944,700 ширхэг хувьцааг эзэмшдэг 24 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц бүрдэж хурал хүчин төгөлдөр болов.

     Хурлын дэгийн дагуу хэлэлцэх асуудлуудыг дарааллын дагуу танилцуулж, ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга болон асуулт хариулт, санал хураалтын үйл ажиллагаа явагдсанаар дараах шийдвэр гарсан. Үүнд:

1. "Анд-Энерги" ХК-ийн 2021 оны үйл ажиллагааны тайланг дүгнэсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг батлав.

2. "Анд-Энерги" ХК-ийн 2021 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Хараат бус аудитын тайлан дүгнэлтийг Хангалттай үнэлгээгээр батлав.

3. "Анд-Энерги" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүдэд

1. Далхаа овогтой Мөнхбаяр

2. Төмөрбат овогтой Барс

3. Ганхуяг овогтой Түвшин

4. Цэнд-Аюуш овогтой Гүррагчаа

5. Дагвапунцаг овогтой Алтангэрэл

6. Эрдэнэбаяр овогтой Мягмардорж

Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүдэд

1. Мөнхжаргал овогтой Ганбат

2. Дүүсүрэн овогтой Мөнхбат

3. Дашдаваа овогтой Боргио нарыг тус тус 2022 оны 4 сарын 23-ны өдрөөс эхлэн 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хүртэл 2 жилийн хугацаагаар сонгов.

 

Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэлгэрэнгүй видео мэдээллийг Анд-Энерги ХК-ийн фейсбүүк пэйж хуудаснаас авах боломжтой.

 

АНД-ЭНЕРГИ ХК

2022 оны 4 сарын 26-ны өдөр

Орхон аймаг