Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Дэлгэрхангай Секюритиз ҮЦК нэрээ өөрчилж, Ди Эйч Капитал ҮЦК боллоо.
  2022.06.02

 

2022 оны 05 дугаар сарын 30, Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн арилжааны гишүүн “Дэлгэрхангай Секюритиз ҮЦК” ХХК нь оноосон нэрээ өөрчлөн, “Ди Эйч Капитал ҮЦК” ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болсон байна. 

“Ди Эйч Капитал ҮЦК” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 27 тоот тушаалаар оноосон нэрээ өөрчилснөөс гадна компанийн логогоо шинэчилжээ. Түүнчлэн гүйцэтгэх удирдлагын багт нь өөрчлөлт орж, Цэдэв овогтой Наран-Учралыг гүйцэтгэх захирлаар томилжээ. Ц.Наран-Учрал нь “Нэйшнл сэкюритис ҮЦК” ХХК, “Бумбат-Алтай ҮЦК” ХХК зэрэг үнэт цаасны компаниудад ажиллаж байсан салбарын туршлагатай мэргэжилтэн аж.

“Ди Эйч Капитал ҮЦК” ХХК нь анх 2007 онд Санхүүгийн зохицуулах хорооноос брокер дилерийн үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авч өнөөг хүртэл Монголын хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаагаа явуулж ирсэн үнэт цаасны компани юм. Мөн 2017 оноос Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн арилжааны гишүүнээр элсэн, “Анд Энерги” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжаанд туслах андеррайтер, түүний дараа зах зээл үүсгэгчээр ажиллаж байсан туршлагатай.

 

Шинэ өнгө төрхтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулах төлөвлөж буй “Ди Эйч Капитал ҮЦК” ХХК-ийн шинэ удирдлага, хамт олонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

 

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 

 

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК

Холбоо барих утас: (+976) 7000-0501

Имэйл хаяг: membership@ubx.mn