Мэдээ
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын мэдээлэл
2022.06.23
АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ
(Хувьцааны код: AND)
“Анд-Энерги” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурал 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 11:00 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав. Үүнд:
- “Анд-Энерги” ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар Батцэрэн овогтой Тогос-Эрдэнийг үргэлжлүүлэн томилов.
- ТУЗ-ийн 2022 оны 2 дугаар хагас жилийн ажлын төлөвлөгөөг шинэчлэн хавсралтаар батлав.
- Гүйцэтгэх захирлын 2021 оны гэрээний үр дүнг “Хангалттай” хэмээн дүгнэж, гэрээг 1 жилийн хугацаатай сунгахаар шийдвэрлэв.
- Худалдаа хөгжлийн банкнаас 215,000,000 (Хоёр зуун арван таван сая) төгрөгийн эх үүсвэргүй урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулахтай холбоотой гэрээ хэлцэл хийх зөвшөөрлийг Гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаад олгов.
- Компанийн Toyota Axio тээврийн хэрэгсэл борлуулах уг тээврийн хэрэгслийг санхүүгийн балансад бүртгэлтэй дүнг бууруулахгүйгээр зарж борлуулах эсвэл бартер хийх эрхийг Гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаад олгов.
- Компанийн баланс дээр бүртгэлттэй хоёр барилга (ажилчдын байр, үзел байр)-ыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх зөвшөөрлийг Гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаад олгов.
ТУЗ-ийн хурлын тогтоолтой энд дарж танилцана уу.
АНД-ЭНЕРГИ ХК
2022 оны 6 сарын 22-ны өдөр,
Орхон аймаг
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар /давтан зар/
09.06.2022
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
09.03.2022
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
20.09.2021
UBX платформын нээлт
17.09.2021
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын зар
20.06.2022
Хөрөнгийн зах зээл хөгжлийн шийдэл
13.06.2022