Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Монголын Үнэт Цаасны Бирж ХК, ГрэйпСити Монгол ХХК хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  2021.09.20

Монголын Үнэт Цаасны Бирж ХК, ГрэйпСити  Монгол ХХК хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

2021 оны 9 сарын 19, Улаанбаатар хот - Монголын Үнэт Цаасны Бирж ХК болон ГрэйпСити Монгол ХХК хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Бирж нь Хөрөнгийн зах зээлд оролцогчдыг олон улсын стандартад нийцсэн, түргэн шуурхай, чирэгдэлгүй, найдвартай үйлчилгээгээр хангах арилжаа тооцооны хүчирхэг UBX платформын нээлтийн үйл ажиллагааг 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа. UBX платформ нь дэд бүтцийн болон бусад мэргэжлийн байгууллагуудын системтэй шууд холбогдох боломжтой уян, хатан цогц систем бөгөөд хөрөнгийн зах зээлд шинэ боломжуудыг үүсгэж байна. 

Энэхүү хүчирхэг платформын хүрээнд ГСМ-тэй хамтран хөрөнгө оруулагчдад Ард Аппаар дамжуулан нэмэлт данс нээлгэх шаардлагагүйгээр UBX платформоос үнэт цаас худалдан авах боломжийг бүрдүүлсэн байна. Энэхүү цахим шийдэл нь хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдоос эхлээд, анхлан сонирхогчид ч нэгэн зэрэг ижил гараанаас хөрөнгө оруулах боломжийг олгож, оролцогч бүх талуудад үнэ цэнийг бий болгож буйгаараа давуу талтай юм.  

ГрэйпСити Монгол ХХК нь 2000 онд байгуулагдаж, банк санхүү ба төлбөрийн шийдлийн програм хангамж боловсруулах чиглэлээр дагнан ажилласаар ирсэн бөгөөд дотоодын энэ салбарын зах зээлд тэргүүлэгч юм. Монголын 12 арилжааны банкны 11 нь ГСМ-ын програм хангамжийн бүтээгдэхүүнийг ашиглаж байгаагаас 9 банк нь ГСМ-ын хөгжүүлсэн банкны суурь бүртгэлийн систем дээр ажиллаж байна. Тус байгууллага нь 2019 оноос эхлэн Монголын хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болох үнэт цаасны компаниудад олон улсад өрсөлдөхүйц программ хангамжийг нийлүүлж буй туршлагатай хамт олон юм. 

Монголын Үнэт  Бирж ХК нь 2015 оны 5 сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдаж, Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг авсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл хөрөнгийн зах зээл дээр амжилттай үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

“Монголын Үнэт Цаасны Бирж” ХХК
Холбоо барих утас:  (+976) 7000-0501
Имэйл хаяг: info@ubx.mn