Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Улаабаатар Үнэт Цаасны Бирж нь Богд банктай төлбөр гүйцэтгэгч банкны гэрээ байгуулан, хамтран ажиллахаар боллоо
  2021.09.20

2021 оны 9 сарын 18, Улаанбаатар хот, Богд банк нь Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн (УБҮЦБ) Төлбөр гүйцэтгэгчийн гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа баталгаажууллаа.

Биржийн төлбөр гүйцэтгэгч банк нь төв клиринг болон тооцооны гишүүдийн үнэт цаасны арилжааны төлбөр тооцоо хийх, харилцах данс нээх, гэрээний дагуу Биржийн төлбөрийн даалгаврыг үндэслэн холбогдох төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэгтэй банк юм. Түүнчлэн төлбөр тооцоо гүйцэтгэгч банканд Биржийн барьцаа хөрөнгийн болон дэнчингийн данснууд байршина. Богд банк нь төлбөр гүйцэтгэгч болж хамтран ажилласнаар мэргэжлийн оролцогчдод төлбөр тооцоо хийлгэх төлбөрийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага нэмэгдэж, харилцагчдын сонголт нэмэгдэж байгаа юм.

Түүнчлэн, Богд банк Биржийн Тооцооны ерөнхий гишүүнээр элсэхээр төлөвлөж байгаагаа энэ үеэр мэдэгдлээ.

Богд банк нь 2014 онд отгон банк болон мэндэлсэн хэдий ч богино хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, Монголын зах зээлд өөрсдийн гэсэн байр сууриа эзлэн, орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн, харилцагчдадаа танигдсан шинэ зууны банк болохоор зорин ажиллаж буй юм. Мөн Богд банк нь энэ онд нийтэд санал болгон хувьцаагаа гаргаж, нээлттэй болохоор ажиллаж байна.

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК нь 2015 оны 5-р сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдаж, Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг авсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл хөрөнгийн зах зээл дээр амжилттай үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХХК
Холбоо барих утас:  (+976) 7000-0501
Имэйл хаяг: info@ubx.mn