2021 оны 12 сарын 27, Улаанбаатар хот, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж (УБҮЦБ) нь Голомт банктай Кастодианы үйлчилгээ болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад олон улсын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа баталгаажууллаа.
Санамж бичгийн хүрээнд, Үнэт цаасны бүртгэл, хадгалалт, өмчлөх эрх, төлбөр тооцооны чиглэлээр хамтран ажиллахаас гадна биржээр арилжаалагдах бүтээгдэхүүнийг мэргэжлийн оролцогчдод шинэлэг шийдлээр санал болгохоор боллоо. Цаашид үнэт цаасны зах зээлийн оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэх, зах зээлийн тухай ойлголт мэдлэгийг сайжруулах, сургалт, арга хэмжээ хамтран зохион байгуулахаа талууд илэрхийлэв.
Голомт кастодиан нь 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Үнэт цаас хадгалах, өмчлөх эрх баталгаажуулах, төлбөр тооцоо гүйцэтгэх зэргээр үнэт цаастай холбоотой бүхий л үйлчилгээг үзүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй тэлсээр байна. Голомт кастодиан нь Монголын анхны саб кастодион бөгөөд, хөрөнгө оруулалтын сангуудын дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэж чадсан тэргүүлэгч кастодиан юм.
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК нь 2015 оны 5-р сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан ба Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг авч өнөөг хүртэл хөрөнгийн зах зээл дээр амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК
Дэлгэрэнгүй мэдээллийг:
“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК
Холбоо барих утас : (+976) 7000-0501
Имэйл хаяг: info@ubx.mn