Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын мэдээлэл

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

 

“Анд-Энерги” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурал 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 11:00 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав. Үүнд:

  1. “Анд-Энерги” ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар Батцэрэн овогтой Тогос-Эрдэнийг үргэлжлүүлэн томилов.
  2. ТУЗ-ийн 2022 оны 2 дугаар хагас жилийн ажлын төлөвлөгөөг шинэчлэн хавсралтаар батлав.
  3. Гүйцэтгэх захирлын 2021 оны гэрээний үр дүнг “Хангалттай” хэмээн дүгнэж, гэрээг 1 жилийн хугацаатай сунгахаар шийдвэрлэв.
  4. Худалдаа хөгжлийн банкнаас 215,000,000 (Хоёр зуун арван таван сая) төгрөгийн эх үүсвэргүй урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулахтай холбоотой гэрээ хэлцэл хийх зөвшөөрлийг Гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаад олгов.
  5. Компанийн Toyota Axio тээврийн хэрэгсэл борлуулах уг тээврийн хэрэгслийг санхүүгийн балансад бүртгэлтэй дүнг бууруулахгүйгээр зарж борлуулах эсвэл бартер хийх эрхийг Гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаад олгов.
  6. Компанийн баланс дээр бүртгэлттэй хоёр барилга (ажилчдын байр, үзел байр)-ыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх зөвшөөрлийг Гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаад олгов.

ТУЗ-ийн хурлын тогтоолтой энд дарж танилцана уу. 

 

АНД-ЭНЕРГИ ХК

2022 оны 6 сарын 22-ны өдөр,

Орхон аймаг  

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын зар

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND) 

 

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын зар 

“Анд-Энерги” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурал 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Google Meet-ээр 11:00  цагт онлайн хэлбэрээр хуралдана. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

Хурлын хэлэлцэх асуудал:

  1. ТУЗ-ийн нарийн бичгийн даргыг томилох тухай;
  2. ТУЗ-ийн 2022 оны ажлын төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай;
  3. Гүйцэтгэх захирлын гэрээний үр дүнг дүгнэж, гэрээг сунгах эсэхийг шийдвэрлэх;
  4. Банкны эх үүсвэргүй баталгаа гаргуулах тухай;
  5. Компанийн Toyota Axio тээврийн хэрэгсэл борлуулах эсэх тухай

 

АНД-ЭНЕРГИ ХК

2022 оны  6 дугаар сарын 22-ны өдөр,

Орхон аймаг  

Дэлгэрхангай Секюритиз ҮЦК нэрээ өөрчилж, Ди Эйч Капитал ҮЦК боллоо.

 

2022 оны 05 дугаар сарын 30, Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн арилжааны гишүүн “Дэлгэрхангай Секюритиз ҮЦК” ХХК нь оноосон нэрээ өөрчлөн, “Ди Эйч Капитал ҮЦК” ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болсон байна. 

“Ди Эйч Капитал ҮЦК” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 27 тоот тушаалаар оноосон нэрээ өөрчилснөөс гадна компанийн логогоо шинэчилжээ. Түүнчлэн гүйцэтгэх удирдлагын багт нь өөрчлөлт орж, Цэдэв овогтой Наран-Учралыг гүйцэтгэх захирлаар томилжээ. Ц.Наран-Учрал нь “Нэйшнл сэкюритис ҮЦК” ХХК, “Бумбат-Алтай ҮЦК” ХХК зэрэг үнэт цаасны компаниудад ажиллаж байсан салбарын туршлагатай мэргэжилтэн аж.

“Ди Эйч Капитал ҮЦК” ХХК нь анх 2007 онд Санхүүгийн зохицуулах хорооноос брокер дилерийн үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авч өнөөг хүртэл Монголын хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаагаа явуулж ирсэн үнэт цаасны компани юм. Мөн 2017 оноос Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн арилжааны гишүүнээр элсэн, “Анд Энерги” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжаанд туслах андеррайтер, түүний дараа зах зээл үүсгэгчээр ажиллаж байсан туршлагатай.

 

Шинэ өнгө төрхтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулах төлөвлөж буй “Ди Эйч Капитал ҮЦК” ХХК-ийн шинэ удирдлага, хамт олонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

 

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 

 

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК

Холбоо барих утас: (+976) 7000-0501

Имэйл хаяг: membership@ubx.mn 

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

 

“Анд-Энерги” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 13:00 цагт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баян зам 3-4,6 тоотод байрлах үйлдвэрийн байранд хуралдаж дараах шийдвэрийг гаргав. Үүнд:

  1. “Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Төмөрбат овогтой Барсыг томилов.
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх аудитын хорооны гишүүдээр Төмөрбат овогтой Барс, Мөнхжаргал овогтой Ганбат, хорооны даргаар Дүүсүрэн овогтой Мөнхбат нарыг тус тус томилов.
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх нэр дэвшүүлэх хорооны гишүүдээр Эрдэнэбаяр овогтой Мягмардорж, Дүүсүрэн овогтой Мөнхбат, хорооны даргаар Дашдаваа овогтой Боргио нарыг тус тус томилов.
  4. Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх цалин урамшууллын хорооны гишүүдээр Дашдаваа овогтой Боргио, Далхаа овогтой Мөнхбаяр, хорооны даргаар Мөнхжаргал овогтой Ганбат нарыг тус тус томилов.
  5. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны зардлын төсвийг 73.900.000 (Далан гурван сая есөн зуун мянга)-н төгрөгөөр, зардлын төсвийн задаргааг хавсралтаар тус тус батлав.

 

АНД-ЭНЕРГИ ХК

2022 оны 5 сарын 16-ны өдөр,

Орхон аймаг  

Анд-Энерги ХК компанийн засаглалын тайлангаа ирүүллээ.

 

2022 оны 5 сарын 13, Улаанбаатар хот, “Анд-Энерги” ХК нь “Компанийн засаглалын кодекс”-ийн дагуу засаглалын зарчмуудын хэрэгжилтийн тайланг ирүүллээ. 

Санхүүгийн зохицуулах хороо нь 2022 оны 3 сарын 23-ны өдрийн 145 дугаар тогтоолоор нээлттэй хувьцаат компаниудын дагаж мөрдөх "Компанийн засаглалын кодекс"-ийг шинэчлэн баталсан. Шинэчилсэн кодекст компанийн засаглалын үндсэн 9 зарчмыг тодорхойлон, компанийн засаглалын үйл ажиллагааны тайлангийн маягт, үйл ажиллагаандаа дагаж мөрдвөл зохих дотоод бодлого, журмуудын загварыг боловсруулж тусгаснаараа онцлог байлаа. Энэхүү журмын дагуу нээлттэй хувьцаат компаниуд засаглалын зарчмуудын хэрэгжилтийг жил бүр “хэрэгжүүл, эсвэл тайлбарла” гэсэн зарчмын дагуу тайлагнаж, Хороо болон арилжаа эрхлэх байгууллагад ирүүлж, өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэх үүрэг хүлээсэн.

“Анд-Энерги” ХК-ийн 2022 оны 5 сарын 6-ны өдөр ирүүлсэн тайланг дүгнэхэд засаглалын зарчмын зүйл тус бүрээр хэрэгжилтийг тайлагнасан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн эрх, удирдлага зохион байгуулалт болон тайлагналын зарчмуудын хэрэгжилт сайн, эрсдэлийн удирдлагын зарчмын хэрэгжилт дундаж байна. Хэрэгжилт хангалттай байгаа зарчмуудыг улам сайжруулах, хэрэгжиж эхэлж буй зарчмуудыг бүрэн гүйцэд хангах тал дээр голчлон анхаарч ажиллах талаар тайландаа мөн дурдсан байна. Ийнхүү засаглалын тайлан гаргаж эхэлсэн нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, засаглалын сайн туршлагыг хэрэгжүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах зэрэг олон давуу талыг цаашид бий болгох юм. 

“Анд-Энерги” ХК нь 2011 оноос цахилгааны угсралт, суурилуулалт, автоматжуулалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2014 оны 9 дүгээр сард “Эрдэнэт лед” гэрлийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар компанийн үндсэн бизнес нь LED гэрлийн үйлдвэрлэл болон өргөжиж, өнөөдрийн байдлаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус компани нь СЗХ-ны 2017 оны 176 тоот тогтоолоор олон нийтэд хувьцаа санал болгох зөвшөөрөл авч Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-аар дамжуулан 1.59 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, нээлттэй хувьцаат компани болсон.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

“Анд-Энерги” ХК

Холбоо барих утас: (+976) 7771-1010

Имэйл хаяг: erdenetledandenergy@gmail.com