Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн Арилжааны гишүүнчлэлийн журам шинэчлэгдэн батлагдлаа.

2021-12-28, Улаанбаатар хот, “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК нь энэ оны 10 дугаар сард “Бүртгэлийн журам, “Шимтгэл хураамжийн журам” болон “Арилжааны журам”-уудаа шинэчлэн баталж, үйл ажиллагаандаа мөрдөж эхлээд байсан бол энэ удаа Биржийн гишүүдээс ирүүлсэн санал, хүсэлт, шинээр мөрдөж буй журмууддаа нийцүүлж, Биржийн ТУЗ-ийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн хурлаар батлагдаж байсан “Гишүүнчлэлийн журам”-д нэмэлт, өөрчлөлтийг оруулан, СЗХ-ны даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 349 тоот тушаалаар “Арилжааны гишүүнчлэлийн журам”-аа шинэчлэн батламжлууллаа.

Бирж нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш олон улсын жишигт нийцсэн хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчид болон гишүүдийнхээ эрх, ашгийг хамгаалах үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа ил тод, шударга, шуурхай явуулсаар ирсэн. Энэхүү бодлогын хүрээнд Арилжааны гишүүнчлэлийн журам дах гишүүнчлэлийн шалгуур, шаардлагаа дахин тодорхойлсноос гадна арилжааны гишүүдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай байлгах үүднээс өдөр тутамдаа гишүүдтэй гэрээ байгуулах эрхийг Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс Гүйцэтгэх захиралд олгов.

Монголын Үнэт Цаасны Бирж ХК нь 2015 оны 5 сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд тус ондоо “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2017 онд анхны бүртгэлтэй компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгосноор Бирж дээр хувьцааны арилжаа явагдаж эхэлсэн бөгөөд 2018 - 2021 онуудад компанийн бондын арилжаа амжилттай явагдсан. 2021 оны байдлаар Бирж нийт 19 гишүүн үнэт цаасны компани, 5 тооцооны гишүүн, 2 зах зээл үүсгэгчтэй үйл ажиллагаа явуулж байна. UBX платформ нь Монголын Үнэт Цаасны Биржийн 2021 оны 9 сард танилцуулсан арилжаа, тооцооны нэгдсэн, мэргэжлийн оролцогчдод нээлттэй платформ юм. Одоогоор UBX платформ нь Ард секюритиз ҮЦК (Ард Апп)-тай амжилттай холболт хийсэн бөгөөд цаашид үнэт цаасны компаниудыг харилцагчиддаа хөрөнгийн зах зээлийн хөгжлийн боломжуудыг нээж өгөх үүднээс өөрсдийн арилжааны системээ холбохыг урьж байна.

 

Арилжааны гишүүнчлэлийн журмыг энд дарж үзнэ үү.
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК
Дэлгэрэнгүй мэдээллийг:
“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХХК
Холбоо барих утас : (+976) 7000-0501
Имэйл хаяг: info@ubx.mn

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж нь Голомт банктай хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, кастодиан болон үнэт цаасны төлбөр тооцооны чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

2021 оны 12 сарын 27, Улаанбаатар хот, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж (УБҮЦБ) нь Голомт банктай Кастодианы үйлчилгээ болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад олон улсын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа баталгаажууллаа.

Санамж бичгийн хүрээнд, Үнэт цаасны бүртгэл, хадгалалт, өмчлөх эрх, төлбөр тооцооны чиглэлээр хамтран ажиллахаас гадна биржээр арилжаалагдах бүтээгдэхүүнийг мэргэжлийн оролцогчдод шинэлэг шийдлээр санал болгохоор боллоо. Цаашид үнэт цаасны зах зээлийн оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэх, зах зээлийн тухай ойлголт мэдлэгийг сайжруулах, сургалт, арга хэмжээ хамтран зохион байгуулахаа талууд илэрхийлэв.

Голомт кастодиан нь 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Үнэт цаас хадгалах, өмчлөх эрх баталгаажуулах, төлбөр тооцоо гүйцэтгэх зэргээр үнэт цаастай холбоотой бүхий л үйлчилгээг үзүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй тэлсээр байна. Голомт кастодиан нь Монголын анхны саб кастодион бөгөөд, хөрөнгө оруулалтын сангуудын дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэж чадсан тэргүүлэгч кастодиан юм.

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК нь 2015 оны 5-р сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан ба Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг авч өнөөг хүртэл хөрөнгийн зах зээл дээр амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:
“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК
Холбоо барих утас : (+976) 7000-0501
Имэйл хаяг: info@ubx.mn

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав.

Үүнд:

  1. Компанийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Худалдаа хөгжлийн банкнаас 150.0 (нэг зуун тавин сая) төгрөгийн эх үүсвэргүй баталгааны эрх авах зөвшөөрлийг Гүйцэтгэх захиралд олгосон бөгөөд уг зээлийн барьцаанд Анд-Энерги ХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2101022768 дугаар бүхий Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баян замын 3-4 тоот, үйлдвэрийн зориулалт бүхий 1020м2 газрыг (нэгж талбарын дугаар 6105101223) тус тус барьцаалуулахыг зөвшөөрөв.

  2. 2022 оны ТУЗ-ийн ажлын төлөвлөгөө болон зардлын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулан 2022 оны эхний хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэв.

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр,

Орхон аймаг

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын зар

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2021 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 14:00 цагт онлайнаар хуралдана.

Хурлын хэлэлцэх асуудал:

                                                           1. 2022 оны ТУЗ-ийн ажлын төлөвлөгөө болон зардлын төсвийн талаар хэлэлцэх тухай;

                                                           2. ХХБ-наас авч буй эх үүсвэргүй баталгааны барьцаа хөрөнгийг сунгах тухай;

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 12-р сарын 20-ний өдөр,

Орхон аймаг

Монголын Үнэт Цаасны Биржийн Бүртгэлийн хорооны уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

Монголын Үнэт Цаасны Биржийн (Бирж) Бүртгэлийн хорооны уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

Монголын Үнэт Цаасны Бирж нь олон улсын стандартад нийцсэн, бүртгэлийн олон боломжуудыг үнэт цаас гаргагчдад нээсэн бүртгэлийн журмыг СЗХ-ны 270 тоот даргын тушаалаар 10 сарын 12-нд батламжлуулсан билээ. Тус журмын хэрэгжилтийг хангаж, хөрөнгийн зах зээлд бодитой хөгжлийг бий болгохоор Бирж нь олон улсын жишгийн дагуу Бүртгэлийн хороотой байх бүтцийг батлаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ. Тус хороо нь Биржийн бүртгэл хариуцсан албаны шийдвэрийг хянах чиг үүрэг бүхий хороо бөгөөд Биржийн удирдлагаас хараат бус байдлаар аливаа үнэт цаасыг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах эрхтэй байх юм.

Биржийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 15/21 тоот тогтоолын дагуу Бүртгэлийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн, нийт 12 салбар, салбарын мэргэжилтнүүдийг гишүүдээр сонгосон байна. Шинэ гишүүдийн анхны уулзалт 10 сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан ба уулзалтаар Биржийн шинэчлэгдэн батлагдсан “Бүртгэлийн журам” болон “Бүртгэлийн хорооны үйл ажиллагааны журам”-ийг тус тус танилцуулж, журмын хэрэгжилтийг хэрхэн хангах, бүртгэлийн процессийг цаашид хэрхэн сайжруулах талаар Биржийн удирдлагууд болон хорооны гишүүд санал солилцлоо.

Монголын Үнэт Цаасны Бирж ХК нь 2015 оны 5 сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд тус ондоо “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2017 онд анхны бүртгэлтэй компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгосноор Бирж дээр хувьцааны арилжаа явагдаж эхэлсэн бөгөөд 2018 - 2021 онуудад компанийн бондын арилжаа амжилттай явагдсан. 2021 оны байдлаар Бирж нийт 19 гишүүн үнэт цаасны компани, 5 тооцооны гишүүн, 3 зах зээл үүсгэгчтэй үйл ажиллагаа явуулж байна.

Олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсвэл биржийн бүртгэлийн шалгуур, нөхцөлийг энд дарж үзнэ үү.
Бүртгэлийн хорооны гишүүдийн мэдээлэлтэй танилцах бол энд дарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг :
“Монголын Үнэт Цаасны Бирж” ХК
Холбоо барих утас : (+976) 7000-0501, (+976) 7000-0502
Факс : (+976) 7011-3722
Имэйл хаяг: info@msx.mn

UBX Платформ үнэт цаасны арилжааны хамгийн уртасгасан цагийг санал болгон, аж ахуй нэгжүүдэд бүртгэлийн өргөн боломжуудыг шинээр бий болгож буйгаа зарлалаа.

2021-10-13, Улаанбаатар хот, Монголын Үнэт Цаасны Бирж ХК (цаашид “Бирж” гэх) нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2021 оны 225, 226 дугаар тогтоолоор тус тус баталсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д нийцүүлэн “Бүртгэлийн журам” болон “Арилжааны журам”-аа тус тус шинэчилж, Санхүүгийн Зохицуулах Хороогоор батламжлууллаа. Түүнчлэн, Бирж нь шимтгэл, хураамжийн төрлөө нэмэх, уян хатан нөхцөлийг бүрдүүлэх үүднээс “Шимтгэл, хураамжийн журам” -ыг шинээр боловсруулж, батламжлуулжээ.

Бирж нь олон улсын жишигт нийцсэн хөрөнгийн зах зээлийн үйлчилгээг Монголд нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчид болон үнэт цаас гаргагчийн эрх, ашгийг хамгаалах үндсэн зорилтуудтайгаар үйл ажиллагаагаа ил тод, шударга, шуурхай явуулсаар ирсэн. Энэхүү бодлогын хүрээнд олон улсад түгээмэл хэрэглэдэг бүртгэлийн аргуудыг шинэчилсэн журамдаа тусгажаа. Тус журмаар бүртгэлийн шалгуур, талбарын ангиллыг илүү тодорхой болгосноос гадна Хорооны холбогдох журмын өөрчлөлтийн дагуу зарим үнэт цаасыг хялбаршуулсан хэлбэрээр бүртгэх боломжийг бүрдүүлсэн байна. Биржийн шаардлагад нийцсэн байгууллагуудыг үндсэн талбарт бүртгэж, харин цаашид өсөх боломжтой компаниудыг тодорхой нөхцөлтэйгөөр хөгжлийн талбартаа бүртгэх бөгөөд “Хөгжлийн талбар”-ыг Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа танилцуулж буйгаараа тус журам онцлог болжээ. Үр дүнд нь томоохон аж ахуй нэгжүүдээс эхлэн жижиг дунд бизнес эрхлэгчид ч хөрөнгийн зах зээлээс өндөр хөгжсөн орнуудын жишгээр олон нийтээс хөрөнгө оруулалт татаж, нээлттэй хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах өргөн боломж бүрдсэн байна.

Түүнчлэн, тэд Монголд анх удаа хамгийн уртасгасан цагаар буюу 09:00 - 16:00 цагийн хооронд хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн арилжих боломжийг нээж буйгаа зарлалаа. Үр дүнд нь, хөрөнгийн зах зээлд оролцогчид хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сан зэрэг санхүүгийн хэрэгслийг ажлын өдрийн турш арилжиж болохоос гадна Биржийн шинээр санал болгож буй үнэт цаас зээлэн арилжих (шорт селл), маржин арилжаа хийх боломжтой болжээ. Харин шинээр баталсан шимтгэл, хураамжийн журам нь хөрөнгийн зах зээлд оролцогч бүхий л талуудад таатай, уян хатан нөхцлийг бий болгож буйгаараа давуу талтай аж.

Дээрх журмууд батлагдсанаар илүү олон аж ахуй нэгжүүд Монголын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах, Монгол улсын ногоон таксономид заасан үйл ажиллагааг эрхлэгчдийн ногоон бондыг хөнгөлөлттэй нөхцөлөөр бүртгэх, хөрөнгө оруулагчид олон улсын жишгээр арилжаанд оролцох зэрэг нөхцөлүүд бүрдэж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгана гэдэгт итгэлтэй буйгаа Биржийн зүгээс илэрхийллээ.

Монголын Үнэт Цаасны Бирж ХК нь 2015 оны 5 сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд тус ондоо “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2017 онд анхны бүртгэлтэй компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгосноор Бирж дээр хувьцааны арилжаа явагдаж эхэлсэн бөгөөд 2018 - 2021 онуудад компанийн бондын арилжаа амжилттай явагдсан. 2021 оны байдлаар Бирж нийт 19 гишүүн үнэт цаасны компани, 5 тооцооны гишүүн, 2 зах зээл үүсгэгчтэй үйл ажиллагаа явуулж байна. UBX платформ нь Монголын Үнэт Цаасны Биржийн 2021 оны 9 сард танилцуулсан арилжаа, тооцооны нэгдсэн, мэргэжлийн оролцогчдод нээлттэй платформ юм. Одоогоор UBX платформ нь Ард Апптай холболтоо амжилттай хийсэн бөгөөд цаашид үнэт цаасны компаниудыг харилцагчиддаа хөрөнгийн зах зээлийн хөгжлийн боломжуудыг нээж өгөх үүднээс өөрсдийн арилжааны системээ холбохыг урьж байна.

Арилжааны журмыг энд, Бүртгэлийн журмыг энд, Шимтгэл, хураамжийн журмыг энд дарж тус тус үзнэ үү.

 


“Монголын Үнэт Цаасны Бирж” ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Холбоо барих утас: (+976) 7000-0501
Имэйл хаяг: info@ubx.mn

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын мэдээлэл

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурал 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 15:00 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав.

Үүнд:

  1. 2021 оны хагас жил, жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийх байгууллагаар “Мэжик консалтинг аудит” ХХК-г сонгов.
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагдсан саналуудыг харгалзан сонгогдсон байгууллагатай гэрээ байгуулахыг Гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаад үүрэг болгов.

 

 

 

 

 

АНД-ЭНЕРГИ ХК

2022 оны 09 сарын 29-ны өдөр,

Орхон аймаг

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын зар

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурал 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15:00 цагт онлайнаар хуралдана.

 

Хурлын хэлэлцэх асуудал:

  1. Хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгон шалгаруулах тухай

 

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 09-р сарын 28-ний өдөр, Орхон аймаг  

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын мэдээлэл

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав.

Үүнд:

  1. Хөндлөнгийн аудитын байгууллагуудын ирүүлсэн саналуудыг дахин судлан, саналаа Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит бус хуралд танилцуулахыг Аудитын хороо (М.Ганбат)-д үүрэг болгов.
  2. Компанийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Худалдаа хөгжлийн банкнаас 150.0 (нэг зуун тавин сая) төгрөгийн эх үүсвэргүй баталгааны эрх авах зөвшөөрлийг Гүйцэтгэх захиралд олгов.

 

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, Орхон аймаг  

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын зар

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагт онлайнаар хуралдана.

 

Хурлын хэлэлцэх асуудал:

  1. Компанийн хагас жилийн санхүүгийн тайлантай танилцах тухай
  2. Хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгон шалгаруулах тухай

 

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 09-р сарын 21-ний өдөр, Орхон аймаг  

UBX платформын танилцуулга
Монголын Үнэт Цаасны Бирж ХК, ГрэйпСити Монгол ХХК хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Монголын Үнэт Цаасны Бирж ХК, ГрэйпСити  Монгол ХХК хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

2021 оны 9 сарын 19, Улаанбаатар хот - Монголын Үнэт Цаасны Бирж ХК болон ГрэйпСити Монгол ХХК хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Бирж нь Хөрөнгийн зах зээлд оролцогчдыг олон улсын стандартад нийцсэн, түргэн шуурхай, чирэгдэлгүй, найдвартай үйлчилгээгээр хангах арилжаа тооцооны хүчирхэг UBX платформын нээлтийн үйл ажиллагааг 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа. UBX платформ нь дэд бүтцийн болон бусад мэргэжлийн байгууллагуудын системтэй шууд холбогдох боломжтой уян, хатан цогц систем бөгөөд хөрөнгийн зах зээлд шинэ боломжуудыг үүсгэж байна. 

Энэхүү хүчирхэг платформын хүрээнд ГСМ-тэй хамтран хөрөнгө оруулагчдад Ард Аппаар дамжуулан нэмэлт данс нээлгэх шаардлагагүйгээр UBX платформоос үнэт цаас худалдан авах боломжийг бүрдүүлсэн байна. Энэхүү цахим шийдэл нь хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдоос эхлээд, анхлан сонирхогчид ч нэгэн зэрэг ижил гараанаас хөрөнгө оруулах боломжийг олгож, оролцогч бүх талуудад үнэ цэнийг бий болгож буйгаараа давуу талтай юм.  

ГрэйпСити Монгол ХХК нь 2000 онд байгуулагдаж, банк санхүү ба төлбөрийн шийдлийн програм хангамж боловсруулах чиглэлээр дагнан ажилласаар ирсэн бөгөөд дотоодын энэ салбарын зах зээлд тэргүүлэгч юм. Монголын 12 арилжааны банкны 11 нь ГСМ-ын програм хангамжийн бүтээгдэхүүнийг ашиглаж байгаагаас 9 банк нь ГСМ-ын хөгжүүлсэн банкны суурь бүртгэлийн систем дээр ажиллаж байна. Тус байгууллага нь 2019 оноос эхлэн Монголын хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болох үнэт цаасны компаниудад олон улсад өрсөлдөхүйц программ хангамжийг нийлүүлж буй туршлагатай хамт олон юм. 

Монголын Үнэт Цаасны Бирж ХК нь 2015 оны 5 сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдаж, Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг авсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл хөрөнгийн зах зээл дээр амжилттай үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК
Холбоо барих утас:  (+976) 7000-0501
Имэйл хаяг: info@ubx.mn

Улаабаатар Үнэт Цаасны Бирж нь Богд банктай төлбөр гүйцэтгэгч банкны гэрээ байгуулан, хамтран ажиллахаар боллоо

2021 оны 9 сарын 18, Улаанбаатар хот, Богд банк нь Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн (УБҮЦБ) Төлбөр гүйцэтгэгчийн гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа баталгаажууллаа.

Биржийн төлбөр гүйцэтгэгч банк нь төв клиринг болон тооцооны гишүүдийн үнэт цаасны арилжааны төлбөр тооцоо хийх, харилцах данс нээх, гэрээний дагуу Биржийн төлбөрийн даалгаврыг үндэслэн холбогдох төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэгтэй банк юм. Түүнчлэн төлбөр тооцоо гүйцэтгэгч банканд Биржийн барьцаа хөрөнгийн болон дэнчингийн данснууд байршина. Богд банк нь төлбөр гүйцэтгэгч болж хамтран ажилласнаар мэргэжлийн оролцогчдод төлбөр тооцоо хийлгэх төлбөрийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага нэмэгдэж, харилцагчдын сонголт нэмэгдэж байгаа юм.

Түүнчлэн, Богд банк Биржийн Тооцооны ерөнхий гишүүнээр элсэхээр төлөвлөж байгаагаа энэ үеэр мэдэгдлээ.

Богд банк нь 2014 онд отгон банк болон мэндэлсэн хэдий ч богино хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, Монголын зах зээлд өөрсдийн гэсэн байр сууриа эзлэн, орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн, харилцагчдадаа танигдсан шинэ зууны банк болохоор зорин ажиллаж буй юм. Мөн Богд банк нь энэ онд нийтэд санал болгон хувьцаагаа гаргаж, нээлттэй болохоор ажиллаж байна.

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК нь 2015 оны 5-р сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдаж, Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг авсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл хөрөнгийн зах зээл дээр амжилттай үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХХК
Холбоо барих утас:  (+976) 7000-0501
Имэйл хаяг: info@ubx.mn

Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэж, хөгжсөний 30 жилийн ойн босгон дээр Монголын Үнэт Цаасны Бирж ХК - UBX арилжаа, тооцооны хүчирхэг платформыг танилцуулж, нээлтээ хийлээ.

Монголын Үнэт Цаасны Бирж ХК (МҮЦБ) нь 2015 оны 5 сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдаж, Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг авсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл хөрөнгийн зах зээл дээр амжилттай үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Хөрөнгийн зах зээлийн оролцогчдыг олон улсын стандартад нийцсэн, түргэн шуурхай, чирэгдэлгүй, найдвартай үйлчилгээгээр тасралтгүй хангах нь зах зээлийн дэд бүтцийн байгууллагын хувьд хамгийн чухал үүрэг билээ. UBX платформ нь дэд бүтцийн болон бусад мэргэжлийн байгууллагуудын системтэй шууд холбогдох боломжтой уян хатан, цогц систем гэдгээрээ хөрөнгийн зах зээлд шинэ боломжуудыг нээж байна.

UBX платформын нээлт

Монголын Үнэт Цаасны Бирж нь Хөрөнгийн зах зээлийн тэргүүлэх цахим бирж болох зорилгыг дэвшүүлэн UBX шинэ платформаа танилцуулж байна.
Дижитал Үндэстэн 2021 үйл ажиллагаанд хүрэлцэн ирж UBX платформын асраар зочлоорой.
Хэзээ: 2021 оны 9-р сарын 17, 18 цагт
Хаана: Монголын Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ICT expo Төв Тайз
Арилжааны банкууд хувьцаа гаргах замд

Анд-Энерги ХК - 2021 оны хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан

Анд Энерги ХК ("Компани")-ийн зүгээс Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан "Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын 2.2, "Монголын Үнэт Цаасны Бирж" ХК ("Бирж")-ийн Бүртгэлийн журмын 1.04(3) болон Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 2.26, 2.27-т заасны дагуу Компанийн 2021 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн  тайланг олон нийтэд хүргэж байна.

 

Үйл ажиллагааны тайлантай энд дарж танилцана уу.

АНД-ЭНЕРГИ ХК

Бүртгэлийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн томилсон тухай

“Монголын Үнэт Цаасны Бирж”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 15/21 тоот тогтоолын дагуу Бүртгэлийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн томиллоо.

Монголын Үнэт Цаасны Бирж”-ийн Бүртгэлийн журамд бүртгэлийн үйл ажиллагааны чиглэлээр Биржийн хэрэгжүүлэхээр тусгасан аливаа бүрэн эрх, чиг үүргийг ТУЗ-ийн хяналтан дор Бүртгэлийн хороо өөрийн эрх, хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлэхээр заасан. Бүртгэлийн хорооны гишүүд нь үнэт цаас гаргахаар хүсэлт гаргасан аливаа этгээдийн хүсэлт нь хууль болон Биржийн журамд нийцэж байгаа эсэхийг тогтоох, тухайн үнэт цаасыг Бирж бүртгэх эсэх шийдвэр гаргах, Бүртгэлтэй үнэт цаас гаргагч нь журам болон баримт бичгийг мөрдөж байгаа эсэхт хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй.

Бүртгэлийн хорооны гишүүдийн мэдээлэлтэй танилцах бол Энд дарна уу.

Нийцүүлэгчдийн бүртгэлийг шинэчлэн томилсон тухай

“Монголын Үнэт Цаасны Бирж”-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 16/21 тоот тушаалын дагуу хуулийн болон санхүүгийн нийцүүлэгчдийн жагсаалтыг шинэчлэн баталлаа.

“Монголын Үнэт Цаасны Бирж”-ийн Бүртгэлийн журамд Бирж нь нийцүүлэгчдийн жагсаалт батлах бөгөөд нийцүүлэгч нь бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаа Биржийн журам, дүрэмд нийцэж байгаа эсэх тухай зөвлөмж, зааварчилгаа өгч ажиллахаар заасан. Нийцүүлэгч нь үнэт цаас гаргагч компанийг төлөвшүүлэх, түүний үйл ажиллагааг хууль, журамд нийцүүлэх үндсэн чиг үүрэгтэй.

Биржийн нийцүүлэгчээр бүртгэгдсэнээр тухайн хуулийн этгээд нь бүртгэлтэй үнэт цаас гаргагчидтай хамтран ажиллах боломж бүрдэх бөгөөд тухайн үнэт цаас гаргагч нээлттэй компани болон төлөвшихөд хувь нэмрээ оруулан ажиллана. Үнэт цаас гаргагч биржид бүртгэгдсэнээс хойш доод тал нь 1 жилийн хугацаанд нийцүүлэгчидтэй гэрээ байгуулан ажиллахыг бид шаарддаг бөгөөд энэ нь тухайн компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, хөрөнгө оруулагчдад компанийн талаар мэдээллийг цаг алдалгүй хүргэх давуу талыг бий болгодог.

Нийцүүлэгчдийн мэдээлэлтэй танилцах бол Энд дарна уу.

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын мэдээлэл

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

 

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурал 2021 оны 07-р сарын 02-ны өдрийн 1400 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав. Үүнд:

Хурлын шийдвэр:

  1. Компанийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Худалдаа, хөгжлийн банктай байгуулсан эх үүсвэргүй аккредитив, баталгааны эрхийг үргэлжлүүлэн 12 сараар сунгах зөвшөөрлийг олгов.

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 07 сарын 02-ны өдөр

Орхон аймаг