Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын зар

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

 

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын зар

 

“Анд-Энерги” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 13:00 цагт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баян зам 3-4,6 тоотод байрлах үйлдвэрийн өөрийн байранд хуралдана.

Хурлын хэлэлцэх асуудал:

  1. ТУЗ-ийн дарга болон нарийн бичгийн даргыг томилох тухай
  2. ТУЗ-ийн дэргэдэх хороод болон тэдгээрийн даргыг томилох тухай
  3. ТУЗ-ийн зардлын төсөв батлах тухай

 

 

АНД-ЭНЕРГИ ХК

2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр,

Орхон аймаг  

Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн Бүртгэлийн журам шинэчлэгдэн, аймаг нийслэлийн өрийн хэрэгслийг бүртгэх боломж бүрдэж байна.

2022 оны 5 сарын 2, Улаанбаатар хот, “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК (цаашид “Бирж” гэх) нь “Бүртгэлийн журам”-даа Санхүүгийн Зохицуулах Хороо (цаашид “Хороо” гэх)-ны холбогдох журамд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Хорооны 2022 оны 2 сарын 23-ны өдрийн 68 тоот тогтоолоор Хорооны “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д аймаг, нийслэлийн Засаг даргын өрийн хэрэгслийг бүртгэхтэй холбоотой заалтуудыг нэмж, өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор Биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 4 сарын 13-ны өдрийн 07/22 тоот тогтоолоор холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусгасан Бүртгэлийн журмыг баталсан бөгөөд уг журмыг Санхүүгийн Зохицуулах Хорооны Даргын 2022 оны 4 сарын 28-ны өдрийн 224 тоот тушаалаар тус нэмэлт, өөрчлөлтийг батламжлав.

Энэ удаагийн журмын өөрчлөлтийн гол агуулга нь Аймаг, нийслэлийн Засаг даргын гаргах өрийн хэрэгсэл нь Өрийн удирдлагын тухай хууль болон Хорооны өрийн хэрэгслийн бүртгэхтэй холбоотой журамд тавигдсан шалгуурыг хангасан байх, албан мэдэгдэл эсхүл үнэт цаасны танилцуулга бэлтгэх, танилцуулга бэлтгэх тохиолдолд чөлөөлөгдөх заалтуудыг тодорхойлох, татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт болон эргэн төлөлтийн тайланг улирал бүр ирүүлэх тухай заалтуудыг нэмэлтээр оруулжээ. Ингэснээр Биржээр дамжуулан аймаг, нийслэлийн гаргасан өрийн хэрэгслийг хялбаршуулсан зарчмаар бүртгэж, арилжих боломж бий болж байгаа юм.

Бирж нь 2015 оны 5 сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд тус ондоо “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Хорооноос авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2017 онд анхны бүртгэлтэй компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгосноор Бирж дээр хувьцааны арилжаа явагдаж эхэлсэн бөгөөд 2018-2021 онуудад компанийн бондын арилжаа амжилттай явагдсан. 2022 оны байдлаар Бирж нийт 20 гишүүн үнэт цаасны компани, 6 тооцооны гишүүн, 3 зах зээл үүсгэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК

Холбоо барих утас: (+976) 7000-0501, (+976) 7000-0502

Имэйл хаяг: info@ubx.mn

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛЖ АЖИЛЛАЖ БАЙНА
Анд-Энерги ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэр

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

       Анд-Энерги ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2022 оны 4 сарын 23-ны өдөр тус компанийн албан ёсны пэйж хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр нээлттэй зохион байгууллаа. Хуралд Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулах комисс болон тус компанийн 24 хувьцаа эзэмшигчид оролцлоо.

     2022 оны 4 сарын 4ий хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийн байдлаар нийт 580 хувьцаа эзэмшигчид “Анд-Энерги” ХК-ийн 78,070,758 ширхэг хувьцааг эзэмшиж байгаагаас тус ээлжит хуралд 67.82% буюу 52,944,700 ширхэг хувьцааг эзэмшдэг 24 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц бүрдэж хурал хүчин төгөлдөр болов.

     Хурлын дэгийн дагуу хэлэлцэх асуудлуудыг дарааллын дагуу танилцуулж, ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга болон асуулт хариулт, санал хураалтын үйл ажиллагаа явагдсанаар дараах шийдвэр гарсан. Үүнд:

1. "Анд-Энерги" ХК-ийн 2021 оны үйл ажиллагааны тайланг дүгнэсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг батлав.

2. "Анд-Энерги" ХК-ийн 2021 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Хараат бус аудитын тайлан дүгнэлтийг Хангалттай үнэлгээгээр батлав.

3. "Анд-Энерги" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүдэд

1. Далхаа овогтой Мөнхбаяр

2. Төмөрбат овогтой Барс

3. Ганхуяг овогтой Түвшин

4. Цэнд-Аюуш овогтой Гүррагчаа

5. Дагвапунцаг овогтой Алтангэрэл

6. Эрдэнэбаяр овогтой Мягмардорж

Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүдэд

1. Мөнхжаргал овогтой Ганбат

2. Дүүсүрэн овогтой Мөнхбат

3. Дашдаваа овогтой Боргио нарыг тус тус 2022 оны 4 сарын 23-ны өдрөөс эхлэн 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хүртэл 2 жилийн хугацаагаар сонгов.

 

Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэлгэрэнгүй видео мэдээллийг Анд-Энерги ХК-ийн фейсбүүк пэйж хуудаснаас авах боломжтой.

 

АНД-ЭНЕРГИ ХК

2022 оны 4 сарын 26-ны өдөр

Орхон аймаг

ЭРСДЭЛД СУУРИЛСАН ХӨРӨНГИЙН АРГАЧЛАЛЫГ НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧТЭЙ ХОЛБОГДОХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРМУУДАД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ
ЗАЛИЛАН МЭХЛЭХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ
“КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКС” МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ХОЛБОГДОХ ЖУРМУУДЫГ БАТАЛЛАА
“ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧДИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
МЭДЭГДЭЛ
Анд-Энерги ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар /давтан зар/

2022 оны 4 сарын 1, Улаанбаатар хот, “Анд-Энерги” ХК нь 2022 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахимаар зохион байгуулахаар боллоо.

“Анд-Энерги” ХК нь 2022 оны 4 сарын 23-ны өдөр “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал”-ыг цахимаар зохион байгуулахаар боллоо. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөр тогтсон байна. Хурлаар 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн ТУЗ-ийн дүгнэлт, ногдол ашиг хуваарилах эсэх талаарх ТУЗ-ийн шийдвэрүүд болон ТУЗ-ийн гишүүдийг шинээр сонгон шалгаруулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

“Анд-Энерги” ХК нь 2011 оноос цахилгааны угсралт, суурилуулалт, автоматжуулалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2014 оны 9 дүгээр сард “Эрдэнэт лед” гэрлийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар компанийн үндсэн бизнес нь LED гэрлийн үйлдвэрлэл болон өргөжиж, өнөөдрийн байдлаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус компани нь СЗХ-ны 2017 оны 176 тоот тогтоолоор олон нийтэд хувьцаа санал болгох зөвшөөрөл авч Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-иар дамжуулан 1.59 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, нээлттэй хувьцаат компани болсон.

 

2021 оны аудитлагдсан санхүүгийн тайлантай танилцах бол энд, 2021 оны үйл ажиллагааны тайлантай танилцах бол энд тус тус дарна уу.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын зар болон мэдэгдэлтэй танилцах бол энд дарна уу.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Анд-Энерги” ХК

Холбоо барих утас: (+976) 7771-1010

Имэйл хаяг: erdenetledandenergy@gmail.com

 

Компанийн засаглал хэрэгжүүлэх болон мэдэгдвэл зохих хэлцлийн удирдамжууд батлагдлаа.

2022 оны 3 сарын 31, Улаанбаатар хот, “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК (цаашид “Бирж” гэх) нь бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн удирдлага болгон ажиллах “Компанийн засаглал хэрэгжүүлэх удирдамж” болон “Мэдэгдвэл зохих хэлцлийн удирдамж”-ийг баталлаа.

Бирж нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2022 оны 3 сарын 23-ны 145 тоот тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан “Компанийн засаглалын кодекс”-ийг бүртгэлтэй үнэт цаас гаргагчид таниулах, засаглалыг сайжруулах ажлын хүрээнд “Компанийн засаглалыг хэрэгжүүлэх удирдамж” болон “Мэдэгдвэл зохих хэлцлийн удирдамж”-ийг тус кодекс болон олон улсын стандартад нийцүүлэн боловсрууллаа. Эдгээр удирдамжуудыг Биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 3 сарын 29-ны 15/22 тоот тушаалаар баталсан бөгөөд тухайн үнэт цаас гаргагч компани нээлттэй хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулах хугацаандаа компанийн засаглалыг сайжруулах, олон нийтэд мэдэгдэх шаардлагатай хэлцлийн талаарх ойлголтыг цогцоор авч болохуйц баримт бичиг юм. Түүнчлэн зөвхөн журам баталж мөрдүүлэхээс илүүтэй, эдгээр удирдамжуудыг боловсруулснаар үнэт цаас гаргагч тухайн журмуудыг хэрхэн дагаж мөрдөх, өөрсдийн үйл ажиллагаандаа хэрхэн нутагшуулахад чиглэл олгох давуу талтай.

Компанийн засаглал хэрэгжүүлэх удирдамж нь бүртгэлтэй үнэт цаас гаргагч өөрийн бүтэц, зохион байгуулалт, удирдлагын үйл ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэх, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, үнэт цаас гаргагчийн бүтэц, зохион байгуулалт, удирдлагын үйл ажиллагааг Компанийн засаглалын тайлангаар дамжуулан нийтэд ил тод болгох зорилготой болно.

Мэдэгдвэл зохих хэлцлийн удирдамж нь бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн мэдэгдвэл зохих хэлцлийг тодорхойлж, тухайн хэлцлийг хийсэн тохиолдолд түүнийг хувьцаа эзэмшигч, олон нийт болон Биржид мэдэгдэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа удирдлага болгох баримт бичиг болно.

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК нь 2015 оны 5 сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд тус ондоо “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2017 онд анхны бүртгэлтэй компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгосноор Бирж дээр хувьцааны арилжаа явагдаж эхэлсэн бөгөөд 2018 - 2021 онуудад компанийн бондын арилжаа амжилттай явагдсан. 2022 оны байдлаар Бирж нийт 20 гишүүн үнэт цаасны компани, 6 тооцооны гишүүн, 3 зах зээл үүсгэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК

Холбоо барих утас:  (+976) 7000-0501, (+976) 7000-0502

Имэйл хаяг: info@ubx.mn

Таван Богд Капитал ҮЦК ХХК нь Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн (УБҮЦБ) Арилжааны болон Тооцооны гишүүнчлэлийн гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

2022 оны 03 сарын 29, Улаанбаатар хот, Таван Богд Капитал ҮЦК ХХК нь Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн (УБҮЦБ) Арилжааны гишүүнчлэлийн гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

 

Таван Богд Капитал ҮЦК нь Биржийн арилжааны 20 дахь гишүүнээр элсэн Улаанбаатар Үнэт Цаасны биржийн арилжаанд оролцохоор болсон бөгөөд цаашдаа зөвхөн биржийн арилжаагаар бус хөрөнгийн зах зээлийн хөгжлийг тодорхойлсон төслүүд дээр хамтран ажиллахаар боллоо. Мөн хамтийн ажиллагааны хүрээнд Тооцооны гишүүнчлэлийн гэрээ байгуулан, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллахыг зорьж байна.

Мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн Харилцагч, Хөрөнгө оруулагч, Нийгэмдээ сайн сайхныг бүтээх эрхэм зорилготой Таван Богд Капитал ҮЦК  нь 2021 оны 6 дугаар сард Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа явуулж, Монголын хөрөнгийн зах зээлд өөрсдийн гэсэн байр сууриа эзлэн, орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн, харилцагчдадаа танигдсан тэргүүлэх үнэт цаасны компани билээ.

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК нь 2015 оны 5-р сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдаж, Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг авсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл хөрөнгийн зах зээл дээр амжилттай үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

 

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХХК
Холбоо барих утас:  (+976) 7000-0501
Имэйл хаяг: info@ubx.mn

ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ХОЛБОГДОХ ЖУРМЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж Хаалттай хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар /давтан зар/

УЛААНБААТАР ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ ХК-ИЙН

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ТАНАА

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 3 сарын 7-ний өдрийн 05/22 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэзмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна.

Хурал хуралдуулах газар, өдөр, цаг: 2022 оны 4 сарын 18-ны өдрийн 14 цагт Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал тауэр, 17 давхар, Криптос ресторанд хуралдана.

Компанийн оноосон нэр: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК

Хурлын хэлэцэх асуудал:

  1. 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах тухай;

  2. 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;

  3. ТУЗ-ийн “Ногдол ашиг хуваарилах эсэх тухай” тогтоолыг танилцуулах;

  4. Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай;

  5. Хувьцаа эзэмшигчдээс ТУЗ бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналуудыг үндэслэн шаардлагатай тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, шинээр сонгох, баталгаажуулах;

Бүртгэлийн өдөр: 2022 оны 3 сарын 28-ний өдөр

Хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:

  1. 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;

  2. Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл;

  3. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудасны загвар;

  4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;

  5. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдэд нэр дэвшигчдийн танилцуулга;

  6. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 13 давхар 1309 тоот

Утас: 70000501, 94077888

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Анд-Энерги ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

2022 оны 3 сарын 17, Улаанбаатар хот, “Анд-Энерги” ХК нь 2022 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахимаар зохион байгуулахаар боллоо.

“Анд-Энерги” ХК нь 2022 оны 4 сарын 23-ны өдөр “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал”-ыг цахимаар зохион байгуулахаар боллоо. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөр тогтсон байна. Хурлаар 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн ТУЗ-ийн дүгнэлт, ногдол ашиг хуваарилах эсэх талаарх ТУЗ-ийн шийдвэрүүд болон ТУЗ-ийн гишүүдийг шинээр сонгон шалгаруулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

“Анд-Энерги” ХК нь 2011 оноос цахилгааны угсралт, суурилуулалт, автоматжуулалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2014 оны 9 дүгээр сард “Эрдэнэт лед” гэрлийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар компанийн үндсэн бизнес нь LED гэрлийн үйлдвэрлэл болон өргөжиж, өнөөдрийн байдлаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус компани нь СЗХ-ны 2017 оны 176 тоот тогтоолоор олон нийтэд хувьцаа санал болгох зөвшөөрөл авч Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-иар дамжуулан 1.59 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, нээлттэй хувьцаат компани болсон.

 

2021 оны аудитлагдсан санхүүгийн тайлантай танилцах бол энд, 2021 оны үйл ажиллагааны тайлантай танилцах бол энд тус тус дарна уу.

ТУЗ-ийн гишүүд сонгон шалгаруулах зартай танилцах бол энд дарна уу.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын зар болон мэдэгдэлтэй танилцах бол энд дарна уу.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Анд-Энерги” ХК

Холбоо барих утас: (+976) 7771-1010

Имэйл хаяг: erdenetledandenergy@gmail.com

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙГ  

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР 

               Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2,  81.5.3 дахь заалт, “Анд-Энерги” ХК-ийн дүрмийг тус тус үндэслэн “Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж  байна. 

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЕРДИЙН ГИШҮҮНИЙ ТОО – 6 

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ ТОО – 3 

ТУЗ-ИЙН ЕРДИЙН БОЛОН ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ  ҮНДСЭН ШААРДЛАГА: 

  • Санхүүч, Эдийн засагч, Инженер, Хууль эрх зүйч, Бизнесийн удирдлагын мэргэжлээр мэргэшсэн дадлага туршлагатай байх; 
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл  сонирхолтой биш, тэдэнтэй садан төрлийн холбоогүй байх; 
  • Компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх; 

ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НЭМЭЛТ ШААРДЛАГА: 

  • Тухайн хуулийн этгээд Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн байхад ашиг сонирхол  үүсгэхгүй байх; 
  • Нэр дэвшигч нь хараат бус гишүүнд нэр дэвшиж байгаа бол өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх; 
  • Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй. 
  • Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх. 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ ХЯЗГААРЛАХ НӨХЦӨЛ: 

  • Мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, тодорхой албан тушаал эрхлэх эсвэл үйл  ажиллагаа явуулах эрхээ хасуулсан, шүүхийн шийдвэрээр хуулийн ямар нэгэн хариуцлага хүлээж  байсан бол; 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 

  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт; 
  • Анкет (компанийн www.andenergy.mn цахим хуудаснаас авч бөглөх); 
  • Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар; - Иргэний үнэмлэх хуулбар; 
  • Иргэний үнэмлэх хуулбар;
  • Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар; 

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ХЭЛБЭР: 

  • Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2022 оны 3 сарын 18-ны өдрийн 16 цаг хүртэл  хүлээн авна.  
  • Бүрдүүлэх материалыг erdenetledandenergy@gmail.com хаягт илгээх эсвэл Орхон аймаг, Баян-Өндөр  сум, Уртын гол баг, Баян зам 3-4,6 тоотод байрлах “Анд-Энерги” ХК-ийн байранд ирж өгөх; 
  • Энэхүү зартай холбоотой нэмэлт мэдээллийг 99351516, 99363623 утаснаас авна уу. 

“АНД-ЭНЕРГИ ХК”-ИЙН  

ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын мэдээлэл

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурал 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11:00 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав. Үүнд:

  1. Анд Энерги” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2022 оны 4 сарын 23-ний өдрийн 14:00 цагт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баян зам 3-4,6 тоотод байрлах өөрийн байранд цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэв.
  2. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаатай холбогдуулан MI SURVEY программыг цахим бүртгэл, санал хураалт явуулахад ашиглахыг зөвшөөрөв.

ХУРЛЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
  2. Компанийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай;
  3. Компанийн ногдол ашиг хуваарилах эсэх талаар ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах.

 

БҮРТГЭЛИЙН ӨДӨР: 2022 оны 4 сарын 4-ны өдөр

Хувьцаа эзэмшигч та 2022 оны 3 сарын 22-ны өдрөөс 2022 оны 4 сарын 22-ны өдөр хүртэл ажлын өдрүүдэд 9:00-17:00 цагийн хооронд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баян зам 3-4,6 тоот ажлын байранд хүрэлцэн ирэх эсвэл компанийн Andenergy.mn болон өөрийн харилцдаг брокер диллерийн цахим хуудсаар хурлын материалтай танилцах боломжтой.

 

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАЖ БОЛОХ ХУРЛЫН БАРИМТ БИЧГҮҮД:

  1. Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
  2. Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлт;
  3. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудасны загвар;
  4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
  5. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл
  6. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга.

САНАЛЫН ХУУДАС ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА:

Хувьцаа эзэмшигчдээс хурлын санал хураалтыг https://hural.andenergy.mn веб хаягаар 2022 оны 04 сарын 23-ний өдрийн 15:30 цаг хүртэл урьдчилан цахимаар болон Хурлын үеэр цахимаар тус тус хүлээн авна.

Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баян зам 3-4,6 тоот

Утас: 99351516, 99363623,77711010

Имэйл хаяг: erdenetledandenergy@gmail.com

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС - АНД-ЭНЕРГИ ХК

2022 оны 03 сарын 12-ны өдөр,