Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Хөрөнгийн зах зээл хөгжлийн шийдэл

Олон улсад санхүүгийн зах зээлд хөрөнгийн зах зээл болон мөнгөний зах зээлийн харьцаа 50:50 орчим хувьтай байдаг ч Монгол улсад энэ харьцаа 8:92 орчим буюу хөрөнгийн зах зээл хангалттай сайн хөгжөөгүй, аж ахуйн нэгжүүд банкны зээлээр санхүүжилтээ шийдвэрлэсэн хэвээр байна.
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК, МҮХАҮТ, МХБ хамтран Монгол Улсын ТОП компаниудын төлөөлөл болгон 51 компаниас IPO хийхэд тулгарч буй бэрхшээл болон шаардлагатай дэмжлэгийн талаар түүвэр судалгааг хийж, гүйцэтгэлээ. Тус судалгаанаас харахад ТОП компаниудын дийлэнх хувь нь цаашдаа хөрөнгийн зах зээлээс санхүүжилтийн эх үүсвэрийг татсанаар компаниудын үйл ажиллагаа өргөжин, баялгийн тэгш хуваарилалт бий болж, Монголын эдийн засгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байна гэдэгтэй санал нэгджээ.

Судалгааны дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар /давтан зар/

УЛААНБААТАР ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ТАНАА

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 5 сарын 20-ны өдрийн 12/22 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэзмшигчдийн ээлжит бус хурал хуралдах тухай зарлаж байна.
Хурал хуралдуулах өдөр, цаг: 2022 оны 6 сарын 29-ний өдрийн 14 цагт
Хурлын хэлбэр: Цахимаар
Компанийн оноосон нэр: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК
Хурлын хэлэлцэх асуудал:
1. 2021 оны шинэчилсэн санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
2. Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай;
3. Хувьцаа эзэмшигчдээс ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналуудыг үндэслэн шаардлагатай тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, шинээр сонгох, баталгаажуулах;

Бүртгэлийн өдөр: 2022 оны 6 сарын 9-ний өдөр
Хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:
1. 2021 оны шинэчилсэн санхүүгийн тайлан;
2. Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
3. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудасны загвар;
4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
5. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдэд нэр дэвшигчдийн танилцуулга;
6. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл.
Материал бэлэн болох эцсийн хугацааг 2022 оны 6 сарын 15-ны өдрөөр тогтоов.
Хэлэлцэх асуудалтай холбоотой материалуудыг тухай бүр Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлтэй имэйл хаяг руу хүргүүлэх бөгөөд нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 13 давхар 1309 тоот
Утас: 70000501, 94077888

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

"Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК Global Banking & Finance Awards 2022-с шагнал хүртлээ

Олон улсын банк санхүүгийн салбарт тасралтгүй судалгаа шинжилгээ хийж, хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүргэдэг дэлхийн нэр хүндтэй сэтгүүл болох "Global Banking & Finance Review" сэтгүүлээс жил бүр тодруулдаг “Global Banking & Finance Awards 2022”-с “Fastest Growing Stock Exchange Mongolia” буюу “Хамгийн хурдацтай хөгжиж буй хөрөнгийн бирж 2022” шагналыг “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК хүртлээ.

"Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК" нь хөрөнгийн зах зээлийн оролцогчдод олон улсын стандартад нийцсэн, түргэн шуурхай, чирэгдэлгүй, найдвартай үйлчилгээг үзүүлэхийн тулд бүртгэл, арилжаа, төлбөр тооцооны шинэлэг хувилбаруудыг нэвтрүүлэн Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгахаар ажиллаж байна.

Та бүхэн хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татаж үйл ажиллагаагаа дараагийн шатанд гаргахыг хүсвэл дараах линкээр орж Биржийн үйл ажиллагаатай танилцана уу.  (www.ubx.mn)

The Global Banking and Finance Review сэтгүүлийн шагналын холбоос:

https://www.globalbankingandfinance.com/global-banking-finance-awards-2022-award-winners/

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар