AND ₮ - ₮ (0%)
INQ 539₮ - 539₮ (6%)
MOST 44.5₮ - 48₮ (-7%)
Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
INQ ETF-ийн багц дахь "NASDAQ 100" индексийн багцын өөрчлөлт зарлагдлаа
  2023.12.11

Дэлхийн бүх индекс үүрд хэвээр үлддэггүй. Учир нь: Эдийн засгийн орчин болон компанийн нөхцөл байдал байнга өөрчлөгддөг тул түүнтэй нийцүүлэн бүрэлдэхүүнээ өөрчилдөг байна.

Хувьцааны индекс гаргагчид нь компаниудын нэгдэл, хуваагдал болон эдийн засгийн өөрчлөлтийг тусган бүрэлдэхүүнээ тодорхой давтамжтайгаар шинэчилдэг. Мөн заримдаа хувьцаануудын зах зээлийн үнэлгээ буурснаар индексээс хасагддаг.

Dow Jones индекс нь хамгийн сүүлийн 2020 оны 8 сард байснаар Amgen (AMGN), Honeywell International (HON) болон Salesforce Inc (CRM) гэх компаниудыг шинээр нэмж Exxon Mobil (XOM), Pfizer (PFE) болон Raytheon Technologies (RTN) гэх компаниудыг орлуулжээ.

S&P 500 индексийн сүүлийн өөрчлөлт нь энэ оны 12 сарын 18 өдөр болох ба такси, хүргэлтийн оператор Uber (UBER), электрон хэрэгсэл үйлдвэрлэгч Jabil (JBL) болон барилгын материал үйлдвэрлэгч Builders FirstSource (BLDR) шинээр индексэд нэмэгдэнэ.

Харин хүмүүсийн хамгийн их ярих сэдэв болсон "NASDAQ 100" (^NDX) индекс нь 2023 онд +47% өсөлт үзүүлсэн ба тус индекс нь жил бүрийн 12 сард бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийдэг бөгөөд муу гүйцэтгэлтэй байгаа компаниудаа хасч, ирээдүйд хөрөнгө оруулагчдад өгөөж авчрах хамгийн боломжтой компаниудыг нэмдэг байна. Индексэд хамрагдахын тулд заасан нөхцөлд нийцсэн байх ба зах зээлийн үнэлгээгээрээ хамгийн том 100 компаниудын нэр дэвшигч жагсаалтад байх шаардлагатай юм.

2023 оны 12 сарын 18-ний өдөр индексэд нэмэгдэх компаниуд:

1. CDW Corp (CDW)

2. Coca-Cola Europacific Partners (CCEP)

3. DoorDash (DASH)

4. MongoDB (MDB)

5. Roper Technologies (ROP)

6. Splunk (SPLK) шинээр нэмэгдэх болжээ.

Эсрэгээрээ тус индексээс хамгийн алдартай бичил худалдааны тэргүүлэгч компани eBAY (EBAY) индексээс гарахаар болжээ. Уг компани нь 1999 оноос хойш Nasdaq-100 индексийн гишүүн байсан бөгөөд бүх төрлийн бараа бүтээгдэхүүний хоёрдогч зах зээлийн худалдааны талбар байсаар иржээ. Хувьцааны үнэ нь 2023 онд ямар ч өөрчлөлт үзүүлээгүй бөгөөд 2022 онд 38% унасан байна. Хамгийн өндөртөө 2022 онд $80.59 хүрч байсан юм.

Индексээс гарж байгаа дараагийн компаниуд дунд цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч Lucid (LCID) нь 2021 хувьцаагаа нийтэд зарласан ба индексийн гишүүн болсон юм. Индексээс гарж байгаа шалтгаан нь электрон тээврийн хэрэгсэл худалдаалдаг кампаниудад тулгарч буй их хэмжээний алдагдалтай холбоотой юм. Хувьцаа нь 52 долоо хоногийн хамгийн өндөр түвшнээс 75%-ар буурчээ.

Мөн Covid-19 цар тахлын үед тренд болж байсан Zoom Video Communications (ZM) нь 2020 оны 4 сард индексийн гишүүн болсон ба 12 сарын 18-д гарахаар болжээ.

Индексээс гарч байгаа бусад компаниуд:

· JD.com (JDCMF)

· Align Technology (ALGN)

· Enphase (ENPH)

Бүрэлдэхүүний энэхүү өөрчлөлт нь индекс дагасан биржээр арилжаалагддаг сан (ETF) болон бусад индекс дагасан санхүүгийн хэрэгслүүдэд ихээр нөлөөлж тухайн сангуудын менежер индексээс гарч буй хувьцаануудыг багцаасаа хасч, нэмэгдэн орсон хувьцаануудыг худалдан авах шаардлагатай болдог байна.

2023 оны 12 сарын 17-д индексээс гарч буй компаниуд нийлээд индексийн үнэлгээний ердөө 0.83% нь байна.

Нэмж сонирхуулахад: Todd Campbell -Өндөр зах зээлийн үнэлгээтэй 7 компани индексийг хэт давамгайлж байна гэж хэлснээр 3 дугаар улирлын дахин тэнцвэржүүлэлтийг 2023 оны 7 сард урьдчилан хийжээ. Тухайн үед Microsoft (MSFT), Apple (AAPL), Nvidia (NVDA), Amazon.com (AMZN), Tesla (TSLA), Meta Platforms (META) болон Alphabet (GOOG)-ийн 2 төрлийн хувьцаа нийлээд индексэд хамрагдах бүх хувьцааны зах зээлийн үнэлгээний 54.6%-ийг эзэлж байсан тул Nasdaq 100 индексийн тооцоололд жингүүдийн багасгажээ.

Эх сурвалж: The Nasdaq-100 culls its lesser stocks (msn.com)

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК

Хаяг: Сүхбаатар дүүрэг, II хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 13 давхар

Холбоо барих утас: (+976) 7000-0501

И-мэйл хаяг: info@ubx.mn

Вэбсайт: www.ubx.mn

 

Инвескор Ассет Менежмент ҮЦК ХХК 

Хаяг: Mонгол улс, Улаанбаатар хот 14230, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисийн гудамж 42, Ай Си Тауэр, 15 давхар

Холбоо барих утас: (+976) 7505-1575

Имэйл хаяг: Info@ic-invest.mn

Вебсайт: https://ic-invest.mn/mn