AND ₮ - ₮ (0%)
INQ ₮ - ₮ (0%)
MOST ₮ - ₮ (NAN%)
MOST-S ₮ - ₮ (NAN%)
Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Хамтын биржээр арилжаалагддаг сан ETF хоёрдогч арилжааны цан цохих ёслол амжилттай болж өнгөрлөө
  2023.11.29

Хамтын биржээр арилжаалагддаг сан ETF хоёрдогч арилжааны цан цохих ёслол амжилттай болж өнгөрлөө

“Инвескор Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Инвескор Глобал Кью хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сан”-гийн нэгж эрх “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК-д бүртгэгдэж, хоёрдогч арилжааны цан цохих ёслол амжилттай зохион байгуулагдлаа. 

Цан цохих ёслолд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганхуяг, сангийн мэргэжлийн оролцогч байгууллагууд болох “Инвескор Капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК, “Таван Богд Капитал ҮЦК ХХК”, “Ард Секюритиз ҮЦК ХХК”, кастодиан банк болох Голомт Кастодиан банкны төлөөлөл болон хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо. Сангийн анхдагч зах зээлийн арилжаа 2023 оны 10 сарын 23-ны өдөр мэргэжлийн оролцогчдын дунд амжилттай явагдсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр хоёрдогч арилжааг өнөөдөр эхэлж, олон нийтэд сангийн нэгж эрхийг арилжаалж эхэллээ.  Сангийн нэгж эрхийн үнэ цэн өнөөдрийн байдлаар 523.47 төгрөг байна. 

Хамтын биржээр арилжаалагддаг сан буюу ETF-н талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Хөгжилд Хамтдаа

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК

Хаяг: Сүхбаатар дүүрэг, II хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 13 давхар

Холбоо барих утас: (+976) 7000-0501

И-мэйл хаяг: info@ubx.mn 

Вэбсайт: www.ubx.mn 

 

Инвескор Ассет Менежмент ҮЦК ХХК 

Хаяг: Mонгол улс, Улаанбаатар хот 14230, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисийн гудамж 42, Ай Си Тауэр, 15 давхар 

Холбоо барих утас: (+976) 7505-1575 

Имэйл хаяг: Info@ic-invest.mn 

Вебсайт: https://ic-invest.mn/mn