Мэдлэгийн сан
Бүртгэл
UBX-ийн гол зохицуулалтууд
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон UBX-ийн үйл ажиллагааны журмууд.
UBX-ийн гол оролцогчид
Арилжааны гишүүд, Төлбөр тооцооны гишүүд, Нийцүүлэгчид, Санхүүгийн зуучлагчид, Харилцагчид, Бүртгэлтэй компаниуд, ҮЦТТХТ, СЗХ
Санхүүгийн зуучлагч, нийцүүлэгчийг хэрхэн сонгох вэ?
Нийцүүлэгч нь үндсэн үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульч болон аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аудитортой үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй этгээд байна. Шинээр өргөдөл гаргагч нэгээс дээш тооны андеррайтертай гэрээ байгуулж болох ба андеррайтер нь үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй, үнэт цаас гаргагчтай гэрээ байгуулсан, хараат бус этгээд байна.
IPO гэж юу вэ?
IPO буюу Initial Public Offering гэдэг нь компани Биржид бүртгүүлсэнээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгох үйл явдал юм. Өөрөөр хэлбэл, цөөн тооны хөрөнгө оруулагчидтай байсан ХХК компани өөрийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгож худалдах үйл ажиллагаа.
Нээлттэй компани болохын ач холбогдол гэж юу вэ?
Нээлттэй компани болох нэн тэргүүний зорилго бол үр ашигт аргаар капиталаа нэмэгдүүлэх явдал. Мөн нээлттэй компани болох нь компаниудад өр төлбөрийг нэмэгдүүлж, мөнгөн хөрөнгийг багасгахгүйгээр бизнесээ өргөжүүлэх боломж. Компаниуд Биржид бүртгүүлсэнээр үндэсний болон гадаадын хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, бизнесээ сурталчлах, томоохон хөрөнгө оруулагч, хэрэглэгчдийг татах боломжтой болдог.
Арилжаа
Хувьцаа гэж юу вэ?
Хувьцаа гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ. Хувьцааг энгийн болон давуу эрхийн гэж ангилна.
Энгийн хувьцаа
Энгийн хувьцаа худалдан авснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал өгөх эрхтэй, компанийн удирдлагад хяналт тавьж ногдол ашиг хүртэх боломжтой боловч тогтмол ногдол ашиг авахгүй бөгөөд компани татан буугдах тохиолдолд Компанийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн дагуу зээлдүүлэгч болон давуу эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дараа өөрийн хувьцааны тоо ширхэгт хувь тэнцүүлэх замаар өр төлбөрөө барагдуулна.
Давуу эрхийн хувьцаа
Давуу эрхийн хувьцаа худалдан авснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал өгөх эрхгүй, тогтмол ногдол ашиг авдаг, компани татан буугдах дампуурахад Компанийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн дагуу зээлдэгч нарын өр төлбөрийг барагдуулсны дараа хөрөнгө оруулагчдад хөрөнгө хуваарилахад тэргүүн ээлжид авдаг. Давуу эрхийн хувьцаа нь хөрвөх чадвартай бөгөөд хөрвөх нөхцөлийг нь тодорхой зааж өгсөн тохиолдолд энгийн хувьцаа руу хөрвөх боломжтой байдаг.

Ноогдол ашиг гэж юу вэ?
Ногдол ашиг гэдэг нь аль нэг хувьцаат компани олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ жилд нэг удаа тараахыг хэлнэ. Гэвч тухайн компани өндөр ашиг олсон байсан ч ногдол ашиг тараахгүй ч үе байдаг бөгөөд түүнийгээ шинэ хөрөнгө оруулалтад зориулах тохиолдол олон байдаг. Ногдол ашиг нь хувьцаа эзэмшигчдийн хувьд хуьцаанаас олох гол өгөөжүүдийн нэг болов ч зарим хувьцаа эзэмшигч иргэн ногдол ашиг авдаг талаар огт мэддэггүй тохиолдол ч олон гардаг.Ногдол ашгийг тухай нь компани татвар төлсний дараах цэвэр ашгаасаа хувиарлдаг
Арилжааны мэдээ хэрхэн унших вэ?

Арилжааны мэдээг уншихад дараах зүйлийг ажиглана. Үүнд:
- Хаалт болон Сүүлийн үнийн өөрлөлт
- Тухайн өдрийн дээд, доод үнэ
- Үнийн график тренд
- Үнэт цаас гаргагчтай холбоотой мэдээлэл хэзээ гарч ханшид хэрхэн нөлөөлсөн байдал
- Лааны график үүссэн байдал
- Хамгийн сайн авах зарах үнэ, тоо ширхэг
- 52 долоо хоногийн доод, дээд үнэ
- Арилжааны түүхийн мэдээ
Арилжааны төрөл, онцлог?
Үнээр удирдуулсан (Үндсэн болон туслах зах зээл үүсгэгчтэй арилжаа, зах зээлийн захиалгыг оруулна, ЗЗҮ эсвэл дилерийн захиалгатай тулж биелнэ),
Захиалгаар удирдуулсан (Зах зээл үүсгэгчгүй арилжаа, Арилжаанд оролцогч бүр өөрийн дурын хугацаа, хэмжээ, үнийн нөхцөл бүхий захиалгыг оруулж болно, Зөвхөн ижил нөхцөлтэй эсрэг захиалгатай тулж биелнэ),
Хосолсон (Үнээр удирдуулсан болон Захиалгаар удирдуулсан арилжааны хэлбэрийг хоёуланг нь ашиглана).

Short sell гэж юу вэ?
Short sell гэдэг нь үнэт цаасыг эзэмшихгүйгээр худалдах үйл явдал юм. Хаалттай, нээлттэй гэсэн 2 төрөл байна. Хаалттай short selling нь үнэт цаас худалдах тал худалдах хугацаанд үнэт цаасыг зээлэх эсвэл үнэт цаасны шилжүүлэг хийхийн тулд ямар нэг зохицуулалт хийх үйл ажиллагаа. Нээлттэй short selling хувьд үнэт цаас худалдах тал худалдах хугацаанд үнэт цаасыг эзэмшихгүй, үнэт цаасны шилжүүлэг хийх ямар нэг зохицуулалт хийхгүй.
Клиринг
Тооцооны бус гишүүн гэж хэн бэ?
Тооцооны эрхгүй гишүүн гэдэг нь өөрийн үнэт цаасны арилжаатай холбоотой төлбөрийн үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор тооцооны ерөнхий гишүүнтэй тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэгч компани.
Тооцооны шууд гишүүн гэж юу вэ?
Арилжааны гишүүнчлэлтэй бөгөөд зөвхөн өөрийн харилцагчдын хэлцлийн үүргийг гүйцэтгэгч үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэгч компани.
Төлбөр хэрхэн байршуулах вэ?
Харилцагч төлбөрийг байршуулахдаа өөрийн үйлчлүүлдэг брокерийн компанитай холбогдон заавар авж байршуулна.
Төлбөр төлөх, шилжүүлэх Т+2 гэж юу вэ?
Хэлцлүүдийн төлбөр тооцоо Т+2 зарчмаар хийгддэг. Т өдрийн хэлцлийн үнэт цаасны болон төлбөрийн шилжүүлэг Т өдрөөс 2 хоногийн дараа буюу Т+2 өдөрт хийгддэг. Энэ үед Бирж гишүүдтэй DvP (Delivery versus Payment) зарчмаар тооцоо хийнэ.
Тооцооны ерөнхий гишүүн гэж юу вэ?
Арилжааны гишүүнчлэлгүй тооцооны эрхгүй бусад гишүүдийн үнэт цаасны хэлцлийн төлбөрийн үүргийг гүйцэтгэх банк, түүний охин компани болон банк бус санхүүгийн байгууллага.