Улаанбаатар Үнэт Цаасны Бирж нь хөрөнгийн зах зээлд тулгамдаж буй асуудлуудад шийдэл олох, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор олон улсын жишиг, Монгол улсад хэрэгжүүлэх боломжийн талаар тогтмол судалгаа хийсээр ирсэн. Бирж нь судалгааны ажлуудаа олон нийтэд нээлттэй байршуулж байгаа бөгөөд мэргэжлийн оролцогчдоос санал, хүсэлтийг тогтмол хүлээн авч хөрөнгийн зах зээлийг хамтын хүчээр хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно.
Судалгааны ажлын хүрээнд бид дараах үр дүнд хүрэхээр зорьж байна. Үүнд:
- Олон нийт, хөрөнгө оруулагчдын хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг нэмэгдүүлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, туршлагыг түгээх;
- Үнэт цаас гаргагчдын компанийн засаглалыг сайжруулахад чиглэсэн мэдлэг, туршлагыг түгээх;
- Хөрөнгийн зах зээлийн оролцогчдын хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээг тодорхойлох, тэдгээрийг бодлого боловсруулах, зохицуулах байгууллага болон бусад мэргэжлийн байгууллагад хүргүүлэх;
- Дотоодын зах зээлд нэвтрүүлэх боломжтой шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний зохицуулалтын орчинг бусад оролцогчидтой хамтран бий болгох;
- Одоо хэрэгжиж буй зохицуулалтын орчинг оновчтой, үр ашигтай байхаар сайжруулах санал боловсруулах;
- Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг оновчтой, үр ашигтай зохион байгуулах санал боловсруулах.
Судалгааны ажлын жагсаалт
Судалгааны ажилтай холбоотой санал, хүсэлт байвал та info@ubx.mn хаягаар ирүүлэх эсвэл манай 7000-0501 болон 7000-0502 утсаар холбогдоорой.