Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын мэдээлэл

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

 

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурал 2021 оны 07-р сарын 02-ны өдрийн 1400 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав. Үүнд:

Хурлын шийдвэр:

  1. Компанийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Худалдаа, хөгжлийн банктай байгуулсан эх үүсвэргүй аккредитив, баталгааны эрхийг үргэлжлүүлэн 12 сараар сунгах зөвшөөрлийг олгов.

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 07 сарын 02-ны өдөр

Орхон аймаг

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын зар

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

 

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурал 2021 оны 07-р сарын 02-ны өдрийн 1400 цагт онлайнаар хуралдана.

Хурлын хэлэлцэх асуудал:

  1. Эх үүсвэргүй аккредитив баталгааны эрх сунгах тухай

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 07 сарын 01-ны өдөр

Орхон аймаг

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын мэдээлэл

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

 

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурал 2021 оны 06-р сарын 18-ны өдрийн 1400 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав.

Хурлын шийдвэр:

  1. "Анд-Энерги" ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны ажлын төлөвлөгөөг хавсралтаар батлав.
  2. Гүйцэтгэх захирлын гэрээний нөхцөлийг дараагийн хурлаар хэлэлцэж батлахаар шийдвэрлэв.
  3. Компанийн эзэмшлийн Прадо-95 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийг үнийг тодорхойлж, уг тээврийн хэрэгслийг зарж борлуулах эсвэл бартер хийх эрхийг Гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаад олгов.

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 06 сарын 18-ны өдөр

Орхон аймаг

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын зар

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

 

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурал 2021 оны 06-р сарын 18-ны өдрийн 1400 цагт онлайнаар хуралдана.

Хурлын хэлэлцэх асуудал:

  1. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах тухай
  2. Гүйцэтгэх захирлын гэрээний нөхцөлийг хэлэлцэх тухай
  3. Компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг зарж борлуулах, бартер хийх тухай.

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 06 сарын 16-ны өдөр

Орхон аймаг

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдээ

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

2021 оны 04 сарын 24-ний өдөр "Анд-Энерги" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал тус компанийн албан ёсны пэйж хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр нээлттэй зохион байгуулагдав. Хуралд "Анд-Энерги" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулах комисс болон тус компанийн 36 хувьцаа эзэмшигч оролцлоо.

2021 оны 04 дүгээр сарын 05-ны хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийн байдлаар нийт 427 хувьцаа эзэмшигч Анд-Энерги ХК-ийн 78,070,758 ширхэг хувьцааг эзэмшиж байгаагаас ээлжит хуралд 69.21% буюу 54,033,700 ширхэг хувьцааг эзэмшдэг 36 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц бүрдэн хурал хүчин төгөлдөр боллоо.

Хурлаар дэгийн дагуу хэлэлцэх асуудлууд танилцуулагдаж, асуулт хариулт, санал хураалт явагдаж дараах шийдвэрийг гаргав. Үүнд:

  1. Анд-Энерги ХК-ийн 2020 оны үйл ажиллагааны тайланг дүгнэсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг батлав.
  2. Анд-Энерги ХК-ийн 2020 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Хараат бус аудитын тайлан дүгнэлтийг батлав.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэлгэрэнгүй видео мэдээллийг Анд-Энерги ХК-ийн фейсбүүк пэйж хуудаснаас авах боломжтой.

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 04 сарын 27-ны өдөр

Орхон аймаг

АНД ЭНЕРГИ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд
"Анд-Энерги" ХК-ийн ээлжит Хувьцаа эзэмшигчдийн хурал болоход 2 хоног үлдлээ.
Тус компанийн хувьцаа эзэмшигчид http://hural.andenergy.mn/ линкээр орж, цахим бүртгэлдээ хамрагдах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг компанийн цахим болон сошиал хуудас, лавлах утсаар холбогдон авах боломжтой.
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

 

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2021 оны 04-р сарын 16-ны өдрийн 1400 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав.

Хурлын шийдвэр:

  1. "Анд-Энерги" ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны зардлын төсвийг 56,500,000.0 (тавин зургаан сая таван зуун мянга) төгрөгөөр батлав.
  2. Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журмыг батлахгүй байхаар шийдвэрлэв.
  3. Санхүүгийн тайланд бүртгэлтэй нийт 10,069,000.0 (арван сая жаран есөн мянга) төгрөгийн авлагыг найдваргүй авлагад тооцон хаахыг зөвшөөрөв.
  4. Гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаа, Ерөнхий инженер Т.Барс нарын "Анд-Энерги" ХК-ийн үйлдвэрийн газар худалдан авснаас үүссэн нягтлан бодох бүртгэлийн алдааг залруулан авлагын дансанд бүртгэлтэй 22,873,000 (хорин хоёр сая найман зуун далан гурван мянга) төгрөгийг хуримтлагдсан ашгийн данс руу бууруулах бичилт хийж авлагыг хаах зөвшөөрөл олгов.

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 04 сарын 16-ны өдөр

Орхон аймаг

АНД ЭНЕРГИ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

"Анд-Энерги" ХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хуралд цахимаар бүртгүүлэх заавартай танилцана уу.

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын зар

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

 

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2021 оны 04-р сарын 16-ны өдрийн 1400 цагт онлайнаар хуралдана.

Хурлын хэлэлцэх асуудал:

  1. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны зардлын төсөв батлах тухай
  2. Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журам батлах тухай.

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 04 сарын 14-ний өдөр

Орхон аймаг

АНД ЭНЕРГИ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

 

Анд-Энерги ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021 оны 04-р сарын 24-ний өдрийн 1400 цагт онлайнаар хуралдах шийдвэр гарсан бөгөөд тус хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Компанийн 2020 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн ТУЗ-ийн дүгнэлтийг танилцуулах тухай
  2. Компанийн 2020 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Хараат бус аудитын дүгнэлт
  3. 2020 оны үр дүнгээс ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн гаргасан шийдвэр

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалтай танилцах бол энд дарна уу.

Мөн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зарын дэлгэрэнгүйг эндээс үзэх боломжтой.

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 03 сарын 26-ны өдөр

Орхон аймаг

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

 

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2021 оны 03-р сарын 25-ны өдрийн 0900 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав.

Хурлын шийдвэр:

  1. "Анд-Энерги" ХК-ийн 2020 оны санхүүгийн тайланг "Хангалттай" гэж дүгнэв.
  2. "Анд-Энерги" ХК-ийн 2020 оны санхүүгийн тайлантай холбогдуулан ТУЗ-ийн гишүүдийн гаргасан саналыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Гүйцэтгэх захирал /Ц.Гүррагчаа/-д үүрэг болгов.
  3. "Анд-Энерги" ХК-ийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлтийг Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулахыг /Д.Мөнхбаяр/-т даалгав.

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 03 сарын 25-ны өдөр

Орхон аймаг

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын зар

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

 

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2021 оны 03-р сарын 25-ны өдрийн 0900 цагт онлайнаар хуралдана.

Хурлын хэлэлцэх асуудлууд:

  1. Компанийн 2020 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудиторын дүгнэлт

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 03 сарын 24-ний өдөр

Орхон аймаг

Анд-Энерги ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

Анд Энерги ХК нь коронавирусийн /COVID-19/ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 21/07 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахим хэлбэрээр хуралдах болсныг зарлаж байна.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид “Хурал” гэх) 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14:00 цагт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, 3-6 тоотод байрлах “Анд-Энерги” ХК-ийн өөрийн байранд цахим хэлбэрээр хуралдана.

ХУРЛЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. Компанийн 2020 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг танилцжжлах тухай;
  2. Компанийн 2020 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Хараат бус Аудитын дүгнэлтийг танилцуулах тухай;
  3. 2020 оны үр дүнгээс ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах тухай;

БҮРТГЭЛИЙН ӨДӨР:    2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр

Хувьцаа эзэмшигч та 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс Andenergy.mn болон Facebook-ийн And Energy цахим хуудсаар орж хурлын материалыг электрон хэлбэрээр татан авч танилцах боломжтой.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАЖ БОЛОХ ХУРЛЫН БАРИМТ БИЧГҮҮД: 

  1. Компанийн 2020 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт;
  2. Компанийн 2021 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Хараат бус Аудитын дүгнэлт;
  3. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гаргасан тогтоол; 

САНАЛЫН ХУУДАС ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА:

(хуралд хүрэлцэн ирэх боломжгүй тохиолдолд)

2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 17:00 цагаас өмнө Facebook-ийн And Energy цахим хуудсаар холбогдон саналын хуудсаа бөглөж өгнө үү.

Компанийн хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, 3-6 тоот

Холбоо барих ажилтан: Хурал зохион байгуулах комиссын дарга Д.Алтангэрэл, гишүүд Т.Барс, Ш.Сансарсайхан, М.Ганбат, Ц.Гүррагчаа, Б.Тогос-Эрдэнэ, П.Бямбасүрэн, М.Дэлгэрмаа, Ц.Оюунтунгалаг

Утас: 99351516, 99363623

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

 

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2021 оны 03-р сарын 16-ны өдрийн 1500 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав.

Хурлын шийдвэр:

  1. Гүйцэтгэх захирал /Ц.Гүррагчаа/-д 500,000,000 (таван зуун сая) төгрөг хүртэл их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгосугай.
  2. "Анд-Энерги" ХК нь "COVID-19" вирусын тархалттай холбогдуулан халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2021 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 1400 цагт компанийн өөрийн байранд цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэв.
  3. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаатай холбогдуулын MI SURVEY программыг цахим бүртгэл, санал хураалт явуулахад ашиглахыг зөвшөөрөв.

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 03 сарын 16-ны өдөр

Орхон аймаг

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн хурал хойшилсон тухай

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

 

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2021 оны 03-р сарын 12-ны өдрийн хурлын ирц бүрдээгүй тул 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1500 цагт онлайнаар хуралдана.

Хурлын хэлэлцэх асуудлууд:

  1. Их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох тухай
  2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулах тухай

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 03 сарын 15-ны өдөр

Орхон аймаг

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын зар

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

 

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2021 оны 03-р сарын 12-ны өдрийн 1400 цагт онлайнаар хуралдана.

Хурлын хэлэлцэх асуудлууд:

  1. Их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох тухай
  2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулах тухай

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 03 сарын 10-ны өдөр

Орхон аймаг

Анд-Энерги ХК - 2020 оны үйл ажиллагааны тайлан

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

Анд Энерги ХК ("Компани")-ийн зүгээс Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан "Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын 2.2, "Монголын Үнэт Цаасны Бирж" ХК ("Бирж")-ийн Бүртгэлийн журмын 1.04(3) болон Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 2.20.1, 2.20.2-т заасны дагуу Компанийн 2020 оны үйл ажиллагааны тайланг олон нийтэд хүргэж байна.

Үйл ажиллагааны тайлантай энд дарж танилцана уу.

АНД-ЭНЕРГИ ХК

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

 

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2021 оны 02-р сарын 19-ний өдрийн 1100 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав.

Хурлын шийдвэр:

  1. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Дэлгэрмааг өөрийн хүсэлтээр чөлөөлж, Б.Тогос-Эрдэнийг Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилов.
  2. Компанийн 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж “Хангалттай” гэж дүгнэв. Санхүүгийн тайланг аудитын тайлан болон дүгнэлт гарсны дараа хэлэлцэж дүгнэхээр шийдвэрлэв.
  3. “Анд-Энерги” ХК-ийн 2021 оны бизнес төлөвлөгөөг батлав.
  4. “Анд-Энерги” ХК-ийн 2020 оны үйл ажиллагааны ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэв. Ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн тогтоолын үндэслэлийг 2021 оны 04 дүгээр сард болох Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулахаар тогтов.
  5. Анд-Энерги” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Цэнд-Аюуш овогтой Гүррагчааг улираан томилж, Гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаатай “Хөдөлмөрийн гэрээ”-г холбогдох журмын дагуу байгуулж ажиллахаар шийдвэрлэв.

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 02 сарын 22-ны өдөр

Орхон аймаг

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын зар

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

 

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2021 оны 02-р сарын 19-ний өдрийн 1100 цагт онлайнаар хуралдана.

Хурлын хэлэлцэх асуудлууд:

  1. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга шинээр сонгох
  2. 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, шийдвэр гаргах
  3. 2020 оны санхүүгийн тайланг хэлэлцэн, шийдвэр гаргах /ТУЗ-ийн Аудитын хороо хэлэлцэж дүгнэлт гаргах/
  4. 2021 оны бизнес төлөвлөгөөг хэлэлцэн, шийдвэр гаргах
  5. Ногдол ашиг хуваарилах эсэхийг шийдвэрлэх
  6. Гүйцэтгэх захирлын гэрээнийн үр дүнг дүгнэж, гэрээг сунгах эсэхийг шийдвэрлэх

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 02 сарын 17-ний өдөр

Орхон аймаг

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдээ

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

2020 оны 04 сарын 25-ны өдөр Анд-Энерги ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал тус компанийн албан ёсны пэйж хуудсаар дамжуулан цахимаар нээлттэй зохион байгуулагдав. Хуралд Анд-Энерги ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулах комисс болон тус компанийн 42 хувьцаа эзэмшигч оролцлоо.

2020 оны 03 дугаар сарын 25 буюу хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийн байдлаар нийт 427 хувьцаа эзэмшигч Анд-Энерги ХК-ийн 78 070 758 ширхэг хувьцааг эзэмшиж байгаагаас ээлжит хуралд 67.95% буюу 53 048 900 ширхэг хувьцааг эзэмшдэг 42 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц бүрдэн хурал хүчин төгөлдөр боллоо.

Хурлаар дэгийн дагуу хэлэлцэх асуудлууд танилцуулагдаж, асуулт хариулт, санал хураалтын үйл ажиллагаа явагдсанаар дараах шийдвэрийг гаргав. Үүнд:

  1. Анд-Энерги ХК-ийн 2019 оны үйл ажиллагааны тайланг дүгнэсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг батлав.
  2. Анд-Энерги ХК-ийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Хараат бус аудитын тайлан дүгнэлтийг батлав.
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2022 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хүртэл 2 жилийн хугацаагаар сонгов.
    •   Анд-Энерги ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энгийн гишүүдэд:
      1. Төмөрбат овогтой Барс
      2. Ганхуяг овогтой Түвшин
      3. Далхаа овогтой Мөнхбаяр
      4. Шура овогтой Сансарсайхан
      5. Дагвапунцаг овогтой Алтангэрэл
      6. Сандуйжав овогтой Даваасамбуу
    •   Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүдэд
      1. Даваасүрэн овогтой Энхбаяр
      2. Мөнхжаргал овогтой Ганбат
      3. Мянганбуу овогтой Сарандаваа

Хурлын дэлгэрэнгүй видео мэдээллийг Анд-Энерги ХК-ийн фейсбүүк пэйж хуудаснаас авах боломжтой.

АНД-ЭНЕРГИ ХК

2020 оны 04 сарын 25-ны өдөр, Орхон аймаг