Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Анд-Энерги ХК - 2021 оны хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан

Анд Энерги ХК ("Компани")-ийн зүгээс Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан "Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын 2.2, "Монголын Үнэт Цаасны Бирж" ХК ("Бирж")-ийн Бүртгэлийн журмын 1.04(3) болон Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 2.26, 2.27-т заасны дагуу Компанийн 2021 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн  тайланг олон нийтэд хүргэж байна.

 

Үйл ажиллагааны тайлантай энд дарж танилцана уу.

АНД-ЭНЕРГИ ХК

Бүртгэлийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн томилсон тухай

“Монголын Үнэт Цаасны Бирж”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 15/21 тоот тогтоолын дагуу Бүртгэлийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн томиллоо.

Монголын Үнэт Цаасны Бирж”-ийн Бүртгэлийн журамд бүртгэлийн үйл ажиллагааны чиглэлээр Биржийн хэрэгжүүлэхээр тусгасан аливаа бүрэн эрх, чиг үүргийг ТУЗ-ийн хяналтан дор Бүртгэлийн хороо өөрийн эрх, хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлэхээр заасан. Бүртгэлийн хорооны гишүүд нь үнэт цаас гаргахаар хүсэлт гаргасан аливаа этгээдийн хүсэлт нь хууль болон Биржийн журамд нийцэж байгаа эсэхийг тогтоох, тухайн үнэт цаасыг Бирж бүртгэх эсэх шийдвэр гаргах, Бүртгэлтэй үнэт цаас гаргагч нь журам болон баримт бичгийг мөрдөж байгаа эсэхт хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй.

Бүртгэлийн хорооны гишүүдийн мэдээлэлтэй танилцах бол Энд дарна уу.

Нийцүүлэгчдийн бүртгэлийг шинэчлэн томилсон тухай

“Монголын Үнэт Цаасны Бирж”-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 16/21 тоот тушаалын дагуу хуулийн болон санхүүгийн нийцүүлэгчдийн жагсаалтыг шинэчлэн баталлаа.

“Монголын Үнэт Цаасны Бирж”-ийн Бүртгэлийн журамд Бирж нь нийцүүлэгчдийн жагсаалт батлах бөгөөд нийцүүлэгч нь бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаа Биржийн журам, дүрэмд нийцэж байгаа эсэх тухай зөвлөмж, зааварчилгаа өгч ажиллахаар заасан. Нийцүүлэгч нь үнэт цаас гаргагч компанийг төлөвшүүлэх, түүний үйл ажиллагааг хууль, журамд нийцүүлэх үндсэн чиг үүрэгтэй.

Биржийн нийцүүлэгчээр бүртгэгдсэнээр тухайн хуулийн этгээд нь бүртгэлтэй үнэт цаас гаргагчидтай хамтран ажиллах боломж бүрдэх бөгөөд тухайн үнэт цаас гаргагч нээлттэй компани болон төлөвшихөд хувь нэмрээ оруулан ажиллана. Үнэт цаас гаргагч биржид бүртгэгдсэнээс хойш доод тал нь 1 жилийн хугацаанд нийцүүлэгчидтэй гэрээ байгуулан ажиллахыг бид шаарддаг бөгөөд энэ нь тухайн компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, хөрөнгө оруулагчдад компанийн талаар мэдээллийг цаг алдалгүй хүргэх давуу талыг бий болгодог.

Нийцүүлэгчдийн мэдээлэлтэй танилцах бол Энд дарна уу.