АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК болон “Онч Кредит Рейтинг Эйжинси” ХХК хамтран ажиллах санамж бичиг байгуулав

“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК болон “Онч Кредит Рейтинг Эйжинси” ХХК нар хамтран үнэт цаас гаргагчдад мэдээлэл өгөх, үнэт цаасны зэрэглэл тогтоох үйлчилгээг сурталчлах, харилцан ашигтай хамтран ажиллах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. 

Онч Кредит Рейтинг Эйжинси ХХК нь 2024 оны 3 сард Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан бөгөөд цаашид бизнесүүдэд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах өртгийг бууруулах, мөн хөрөнгө оруулагчдад оновчтой шийдвэр гаргахад нь зайлшгүй шаардлагатай  бизнесийн болон өрийн хэрэгслийн зэрэглэл тогтоох үйлчилгээ үзүүлэх юм. 

Онч Кредит Рейтинг Эйжинси нь макро орчин, салбарын нөлөөлөл, компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, санхүүгийн байдал зэрэг эрсдлийн олон талт хүчин зүйлсийн судалгаанд үндэслэн компанийн болон бондын зэрэглэл тогтоох, санхүүгийн байгууллагын зэрэглэл, ESG үнэлгээ, дотоод үнэлгээ зэрэг үйлчилгээг санал болгож байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Вэб сайт: www.ubx.mn

Холбоо барих утас: 7000-0502

#хөгжилд_хамтдаа

ШУУД ДАМЖУУЛАЛТ