АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Хэрхэн хувьцаагаа сонгох вэ?

Хувьцаа эсвэл бонд худалдан авах нь хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтын стратегиас шалтгаална. Ерөнхийдөө хувьцаа нь урт хугацаанд үр өгөөжөө өгдөг бол бонд нь тодорхой хугацаандаа тогтмол хүүгийн орлого өгдөг

Хувьцаа бондын ялгаа

 ХувьцааБонд
Худалдан авснаарТа тухайн компанийнхаа ЭЗЭМШИГЧ болно.Та тухайн компанид ЗЭЭЛДҮҮЛЭГЧ болно
Үр өгөөж:

Жил бүр ногдол ашиг авна

Ханшийн зөрүүнээс ашиг олно

Хүүгийн орлого авна
ГаргагчХувьцааг хөрөнгийн бирж дээр компаниуд гаргадагБондыг Засгийн газар, компаниуд болон аймаг, нийслэлээс гаргадаг

Хувьцаагаа сонгох 

Та хөрөнгийн зах зээлд оролцож эхэлж байгаа бол таны хамгийн эхний алхам “ЮУ АВАХАА МЭДЭХ”. Харин мэдэхийн тулд хувьцаанд СУУРЬ ШИНЖИЛГЭЭ хийж, санхүүгийн үзүүлэлтүүдийн утга агуулгыг ойлгодог болох нь чухал.

Тэгж чадвал та биржид бүртгэлтэй хувьцаануудын одоогийн бодит үнэ цэнэ, цаашид өсөлт үзүүлэх боломжийг тодорхойлж, Хөрөнгийн зах зээлийн хамгийн амжилттай Хөрөнгө оруулалтын менежер /тоглогч/ болж, өөрийн хөрөнгөө өсгөж чадна.

Хувьцааны үнэлгээнд анхаар

Бирж дээр хувьцаанууд харилцан адилгүй үнээр зарагддаг /”Сүү”ХК-ийн нэг ширхэг хувьцаа 100,000 төгрөг байхад “Женко Тур Бюро”ХК-ийн хувьцаа 82 төгрөгөөр гэх мэт/.

Харин зарагдаж байгаа үнэ нь тухайн хувьцааг зах зээл бодитойгоор үнэлсэн үнэ үү, бодит бус үнэлсэн үнэ үү гэдгийг тодорхойлох шаардлагатай.

Учир нь зарим хувьцаа зах зээл дээр зарагдах ёстой үнээсээ хэт бага, эсвэл хэт өндөрөөр үнэлэгдэн зарагддаг бөгөөд үүнийг суурь шинжилгээгээр тодорхойлох санхүүгийн аргачлалууд байдаг.

Тухайлбал, Үнэ ашгийн харьцаа /Price to Earnings ratio-PE/

Тооцоолох аргачлал: Үнэ ашгийн харьцаа= Хувьцааны ханш / Нэгж хувьцаанд ногдох ханш

PE харьцааны утга нь < 15-аас бага байвал тухайн компанийн хувьцаа зах зээл дээр багаар үнэлэгдсэн, харин > 20-оос их гарвал өндөрөөр үнэлэгдсэн гэж үздэг. Үнэлгээ бага байх нь цаашид хувьцааны ханш нь өснө, харин их байх нь цаашид хувьцааны ханш буурах магадлалтайг илтгэдэг.

ОЛОН УЛСЫН ШИНЖЭЭЧИД ЭНЭ МЭТ АРГААР ХУДАЛДАН АВАХ ХУВЬЦААГАА ТАНЬЖ МЭДДЭГ ЮМ. *Суурь шинжилгээнд ашиглагддаг тооцооллын дэлгэрэнгүйг эндээс харна уу.

Санхүүгийн ашигт ажиллагаа болон сахилга батад анхаарах

Тухайн компанийн санхүүгийн тайлантай танилцаж, орлого, ашгийн үзүүлэлт нь урт хугацаанд өсөлт үзүүлэх эсэхэд шинжилгээ хийх.

Хувьцаа эзэмшигчдэд хандах хандлагыг анхаарах

Компанийн удирдлагуудын хувьцаа эзэмшигчиддээ хандах хандлагыг сайтар мэдэх хэрэгтэй. Жишээ нь жил бүр хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаа хугацаанд нь хуралдуулж байгаа эсэх, мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллаж байгаа эсэх /вэб сайттай, ажиллагаатай/ гэх мэт.

Макро орчны байдалыг анхаарах

Тухайн компанийн харъялагдах салбарын нөхцөл байдал, эрх зүйн орчин, цаашдын өсөх боломж, энэ нь компанид хэрхэн нөлөөлөх талаар судлах.

ШУУД ДАМЖУУЛАЛТ