АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Хэрхэн бонд сонгох вэ?

Бонд нь Хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай бүтээгдэхүүнд тооцогддог.

Та бонд худалдаж авснаар тухайн гаргагчид мөнгөө тодорхой хугацаа, хүүтэйгээр зээлж байгаа гэсэн үг.

Та бонд худалдан авахдаа анхаарах гол зүйл бол таньд төлөх хүүгийн хэмжээ. Хүү нь эрсдлийн түвшингээс хамаарч харилцан адилгүй. Тухайлбал, Засгийн газрын бонд худалдан авах нь хамгийн эрсдэл багатай найдвартай хөрөнгө оруулалт байдаг. Тиймээс компанийн бондыг бодвол хүүгийн хэмжээ бага байдаг.

Та бондод хөрөнгө оруулалт хийхийн тулд бондын төрлөөс сонголт хийх, эсвэл аль алинд нь хийх боломжтой.

ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН АЖ АХУЙН НЭГЖ КОМПАНИУД БОНД ГАРГАН ХУДАЛДАЖ БАЙНА.

Компанийн бонд нь хувьцааг бодвол эрсдэл багатай байдаг. Учир нь үл хөдлөх /хөдлөх, бусад/ хөрөнгөөр баталгаажиж гардаг.

Бондын арилжааны мэдээллийгэндээс харна уу.

ХАДГАЛАМЖААС ЯЛГАРАХ БОНДЫН ДАВУУ ТАЛ

Бонд нь худалдан авагчдаа арилжааны банкны хадгаламжийг бодвол дараах давуу талыг олгодог.

1. Хүүгийн хэмжээ

Бонд нь хадгаламжийн хүүнээс өндөр хүүгийн орлого өгдөг.

Тухайлбал,Одоо Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж байгаа Засгийн газрын 3 сарын хугацаатай бондын хүү сарын 1.22%, 7 сарын хугацаатай бондын хүү 1.25% байна. Харин Хөрөнгийн зах зээл дээр хамгийн сүүлд гарсан 1 жилийн хугацаатай “Монгол Мах” компанийн бондын хүү сарын 1.35% байсан.

Харин Монголбанкны судалгаагаар арилжааны банкуудын 3 сарын хугацаатай хадгаламжийн дундаж хүү 0.9% /сарын/ байгаа бол 6 сарын хугацаатай хадгаламжийн дундаж хүү 1.1% /сарын/, 1 жилийн хугацаатай хадгаламжийн дундаж хүү 1.29% /сарын/ байгаа юм.

2. Хугацаанаас өмнө хүүгээ бүрэн авах

Бонд эзэмшигч нь шаардлагатай үедээ бондоо хугацаа дуусахаас нь өмнө Хөрөнгийн бирж дээр зарж мөнгөө авч болно. Ингэхдээ эзэмшиж байсан хугацааныхаа хүүг бүтнээр нь авдаг.

Жишээлбэл, Та “А” компанийн 1 жилийн хугацаатай, жилийн 16.2%-ийн хүүтэй /сарын 1.35%/ бондыг 1,000,000 төгрөгөөр худалдан авсан. Харин 6 сарын дараа бондоо зарахаар шийдсэн ба энэ тохиолдолд та эзэмшигч байсан 6 сарын хүү болох (сарын хүү 1.35 х 6 сар = 8.1%) 81,000 төгрөгөө авна.

Харин арилжааны банкны хувьд хадгаламжаа хугацаанаас нь өмнө авах тохиолдолд анх санал болгосон хүүгээ бууруулж өгдгийг та бид мэднэ.

3. Бирж дээр ханшийн зөрүүнээс ашиг хүртэх

Бонд эзэмшигч нь Хөрөнгийн бирж дээр бондоо хугацаанаас нь өмнө анх худалдаж авсан үнээсээ өндөрөөр арилжаалах замаар нэмэлт ашиг олох боломжтой. Ингэснээр хүүгийн орлого болон ханшийн зөрүүний ашгийг хүртэнэ.

4. Татвараас чөлөөлөгдөх

Монголын Хөрөнгийн Бирж дээр зарагдаж байгаа Засгийн газрын бондын хүүгийн орлого нь Орлогын албан татвараас чөлөөлөгдсөн байдаг.

5. Барьцаа баталгаа болгох

Бонд эзэмшигч нь өөрийн эзэмшиж буй бондыг төлбөрийн болон бусад аливаа баталгааны барьцаа болгох боломжтой. Ялангуяа Засгийн газрын бонд.

ШУУД ДАМЖУУЛАЛТ